Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тун удахгүй ОХУ-д айлчлахаар болсон талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Энэхүү айлчлал тус хоёр орны хооронд тун чухал айлчлал болно гэж талууд үзэж байгаа аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Дэлхийн шинэ дэг журам-2018” киноны нээлтийн үеэр В.Путины талаар хэлэхдээ “Ерөнхийлөгч В.Путин бол эх орондоо маш их хайртай хүн, тэрээр бас хүчирхэг удирдагч” гэж хэлжээ. Тэрээр мөн энэ үеэр яриа хэлэлцээр маш хүнд болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд “гэхдээ бид ямар ч хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.