Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд групп” ХХК-ны ”Академи хотхон”-ны 8 дугаар давхарт гал түймэр гарч 8-25 дугаар давхарт хорт хий утаа ихээр тархаж цахилгаан тасарч, цахилгаан шат зогсож, аврах зам гарц хаагдан, нөхцөл байдал хүндэрсэн” гэсэн цагийн байдлаар гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, Гал түймэр унтраах, аврах ангиуд, Нийслэлийн Аврах анги-105 тай харилцан ажиллагааг бэхжүүлж албан хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, тухайн байгууллагын ажилчин албан хаагчдын хамтын ажиллагаа сайжруулах, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмийн гүйцэтгэх үүргийг тодотгон, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд хохирол багатай хурдан шуурхай унтраах үйл ажиллагаанд сургах зорилгоор энэхүү дадлага сургуулийг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.