УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нэг сая долларын хадгаламжтай нь батлагдаж, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Тэр ч бүү хэл хаягаа Хятадын Монгол хэмээн бичсэн нь олон хүний дүргүйцлийг төрүүлсэн юм. Эх орноо Хятадын хэмээн тодотгосон тэрбээр өдгөө өөрийн дүүгээ \”Хятадын Монгол”-оос гаргаж байгаа аж. Учир нь С.Баярцогт гишүүний төрсөн дүү С.Баярбат нь Австралийн элчингийн зөвлөхөөр ажиллахаар болсон байна. С.Баярбатын эхнэр нь ч Олон улсын байгууллагад томоохон албан тушаал хашдаг хэмээн эх сурвалж мэдээллээ.
С.Баярбат нь Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байхдаа ахынхаа чихийг халууцуулж байсан түүхтэй нэгэн. Тодруулбал, С.Баярцогт нь Сангийн яамны сайд байхдаа өөрийн төрсөн дүү Сангажавын Баярбатыг Түлш эрчим хүчний яамны санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилж маш том төслүүд дээр ажиллуулах болсон гэдэг. Тэдгээр төслүүдийн нэг нь Амгалангийн уурын зуух бөгөөд үргэлгэн төсөв гаргалаа гэхэд 15 сая ам.доллараар босох уурын зуухны өртөгийг 20 сая болгосон байдаг. Төд удалгүй 20 сая ам.доллар нь 50 сая болж, эцэстээ 70 сая ам.долларын үнэ өртөгтэй болсон хэмээн тухайн үед хэвлэлүүд онцлож байсан юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.