Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь 2004-2006 онд өөрийн хүү Н.Анхбаяр болон хуурай дүү С.Анхбаяр нараараа дамжуулан 42 сая ам.долларын шахааг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт хийсэн гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдэгдэж байсан. Үүнээс өмнө Ц.Нямдорж сайдтай холбоотой Анхбаяруудын хэргийг Тагнуулын байгууллага шалгаж дуусаад АТГ, УЕПГ-ын газарт хүргүүлсэн аж. Тэгвэл өчигдөр түүний хуурай дүү С.Анхбаярыг хуулийн байгууллага цагдан хорьсон байна. С.Анхбаяр нь Ц.Нямдорж сайдын багшийнх хүү бөгөөд Дулааны 4-р цахилгаан станцид ажилладаг юм байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг Эрдэнэтийн шахааны асуудлаар бус өөр авилгын хэргээр саатуулсан гэж мэдэгдэж байна.