Нийслэлийн 136 цэгээс хөрсний дээж авч шинжилгээнд өгөхөд нийт газар нутгийн 88 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн газар нутагт хүнд металл ихээр илэрсэн бөгөөд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим айлын бие засах газрын бохир газрын гадаргаас доош 6 метр хүртэл хөрсөнд нэвчсэн байгааг Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаандаа дурьдсан байна. Мөн 47 метрийн гүний худгийн уснаас дээж авахад нянгийн бохирдолтой болох нь тогтоогджээ.