• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Баяр наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээ

  • Улс төр
    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Үймэх цасны гэгээ шиг ирж буй хавар цаг…

by
2018-03-16 10:04
in Соёл урлаг
0
Үймэх цасны гэгээ шиг ирж буй хавар цаг…
SHARETWEET

“…Одох цагаа харахад
Орох цасны чиг ээ…”
Л.Энх-Амгалан

Бичсэн шүлэг шигээ гэгээн, жинхэнэ найрагчийн амьдралаар аж төрсөн шүлэгчдийн тухай бус усны толин гадаргуу адил шүлгийн тухай ярих нь зүй ёсны хэрэг мэт санагдана. Тэгээд ч жинхэнэ уран зохиолд зохиогчийн оролцоо байдаггүй. Харагдах байдал, өөрийн үзэмжээр хэлбэрдэх, нийгэмд бухимдсан плюраль шинжтэй бус дуу хоолойгоо бүтээлдээ зориудаар тусгана гэдэг уран зохиолыг бурантагласан хэрэг.

“Хүмүүст өөрийгөө бус хүмүүсийг үзүүл” гэж А.П.Чехов өгүүлсэн байдаг. Ер нь яруу найрагчид яруу найргийг бус яруу найраг яруу найрагчдыг бүтээн туурвиж байдаг ч юм билүү. Шинэ шүүмжлэгчдийн онолоор бол ертөнц эмх цэгцгүйн дунд л мөн чанараа хадгалан оршиж байдаг шүү дээ. Шүлгийн цаад мөн чанараас уншигчдын ухамсарт зохиогчийн дүр бууж байх ёстой юм шиг тийм л зүйлийг яруу найраг биднээс шаарддаг. Тэр дүр нь өөрийгөө эрж хайсны эцэст олсон жинхэнэ дүр, явах ёстой зам мөр нь байдаг.  Энэ л мөрийг  хаврын гэгээн өглөө анзаарамгүй, энгийн зүйлээс олоод харчихсан Л.Энх-Амгалан найрагчийн

“…Хаврын аяст согтоод

Тэнэмэл гөлөгний мөр

Шүлэг мэт харагдмуу…” 

гэх шүлгийн тунгалагт согтоод, ирж буй хаврын нууцсын тухай энэ жижигхэн хөх номноос ихийг мэдэж авах юм шиг санагдав.

“Хөх зул” нэрнээс л сонжихуйд бидэнд сонстдог шувуудын цолгиун жиргээ, урин салхины сэвшээ, төлийн дуу, ус мөрний харгианаас илүүтэй хавар цагийн нууцлаг, өнгөөр төсөөлөн бодвол цэнхэр аялгуу дуурьсах шиг болно. Зулын гэрэл улбар шаргал өнгөтэй байдаг бус уу. Харин ирж буй хавар цагийн эхэнд сөхөн уншсан эл номын сэтгэлд минь асаасан зул хөх өнгөтэй байх нь зайлшгүй хэрэг мэт санагдана. Магадгүй тэртээ 1994 оны хаврын эхэн сард л энэ ном мэндэлсэн бизээ гэж бодохуй ясандаа хоригдсон зүрхний минь хэмнэлтэй холилдон өнөөх цэнхэр аялгуу цээжин дотуур дуурьссаар байх авай.

“…Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа

Хэл сураггүй халихад минь

Хэзээ хойно үгүйлэхгүй

Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа.” (“Баллад” 47, 48-р тал)

гэсэн мөрүүдийг уншаад доктор С.Энхбаяр яруу найрагч Ц.Хулангийн шүлгийг дахин давтан уншиж “Энд цаг зогсож орон зай утгаа алдана” гэсэн шиг уулга алдан байхуй дор “үймэх цасны гэгээнд” хорвоогийн сайн, муу олон явдал мартагдаж, түмэн бодисын тухай умартаж, мутар минь үл мэдрэгдэн, мэлмий минь харанхуйлж гагцхүү цав цагаан орон зайн өнгийг ялган таних шиг болоод хэнийг ч үгүйлэхгүй, хэнд ч үл үгүйлэгдэх нь хичнээн сайхны тухай бодож, цасны зурвасхан гэрлээс дахин төрөх эсхүл өндөр хөх огторгуйгаас бууж ирсэн мөрөөр нь дамжин бурханд дөтөлж явах шиг санагдахуйд эрт эдүгээ, одоо, ирээдүй, орших, эс оршихуй, мухар сүсэг, хий биеийн тухай бодлууд цасны гэгээнд үл байж чадаад чинадын чинад руу нисэн одмой.

Үхэх, үхэл, амь тавих, тэнгэрт дэвших гэсэн үгстэй мөрүүд шүлэгт нь зонхирсон байвал ихэнх уншигчид “хар бараан шүлэгтэй” гэх тодорхойлолт өгөөд “гэгээн сайхан зүйлсийг дуулахад яана” хэмээн хий хоосноор халаглаж, цэцэлцгээдэг. Гэтэл “үхэх” гэдэг үгийг “төрөх” хэмээх үгийн утга санаанд бүрнээ уусан шингэтэл бичиж чадсан найрагчийн зүрх сэтгэл юутай ариун, юутай гэгээн амой. “Үймэх цасны гэгээнд, Үхэх гэдэг ариусах адил” гэдэг мөрүүд бол ертөнцөд эн тэнцүү орших сайхан, муухай зүйлсийн бүхий л нууцыг таньж мэдээд, ариусах, гэгээрэх үйл нь орон зайн хаана ч оршиж болдогийг тайлж чадсан гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл, уй гансралтай хүмүүний дуун алдалт ажаамуй.

Үхэх гэдэг ариусахын адил зөн сэрэл, мэдрэмжийг тээж байдаг ч байгалын үзэгдэл, тэр дундаа цас хүний оршихуйг хэрхэн тодотгож байна вэ? Яруу найрагч Г.Бадамсамбуугийн “Амьдрал үхлийн хооронд, алив бүхэн унамуй… Цас унамуй…” гэсэн мөрүүд ч бидний оршихуй хийгээд цасны гэгээнд л ариусах ертөнцийн цорын ганц томьёолол шиг санагдана. Цасны гэгээнд, тэр тусмаа зөөлөн будрах бус үймрэлдэн, бужигналдан унаж буй цасны гэгээнд “үхэх гэдэг ариусах адил” гэсэн зэн буддизмын гүн утгыг тайлсан,  түүнд чин үнэнчээр бишрэн шүтэгчдийн оюунт сэтгэхүйгээс булгийн урсгал шиг ундран гармаар мөрүүдийг ирж буй хавар цагийн гэгээн дор уншин одох зүгээ олоод “Хөх зул” номын хуудсыг цааш сөхвөл

“Миний гуниг мэт

Дуугүй цасан гулсаад

Миний одох цаг

Дуулсан дуу шиг санагдана” /“***Миний гуниг мэт” 38-р тал/ гэсэн байх авай.

“Миний гуниг мэт, дуугүй цасан гулсаад” хэмээсэн боловч эл мөрүүдэд эмзэглэсэн, гунихарсан, цөхөрсөн зовлонт хүмүүний дуу эгшиглэсэнгүй. Гагцхүү сайн сайхны зүг одох цаг, зам мөр тодорхой ажгуу. Дуугүй цасан гээд хэлчихээр цасанд дуу байдаг мэт, гагцхүү өөрийнх нь дотор орших ариун уйтгарыг сонссон цас л дуу үл гарган аяар аярхан будрах мэт, цасны гэгээнд үхэх тухай бодлыг эндээс л тээж олоод ариусах зүг нь дуу шиг гэгээтэй мэт, гэгээ туссан зүгт одох нь ариусах мэт, ариусах нь шүлэг бичих мэт, эцэстээ бичсэн шүлгүүд нь ариун тунгалаг байдаг мэт ээ.

Тийм л ариун шүлгүүдийн тухай зайлшгүй ярих ёстой. Тухайлбал

“Нимгэн даашинзны хормой дэрвэхэд

Нилмэгэр салхин ичингүйрэн догдлох шиг

Бэхсийн үнэрийг хүсэх цаас мэт

Бэлхүүс нарийхан охидыг ерөөнө, би” / “Хаврын таталбаруудаас” 7-р тал/ гэж ариун үнэний дуулал цааш үргэлжилнэ.

Энэ шүлгийг уншаад охидын сайхан, даашинзны хормойн цаанаас гэрэлтэх хүсэл, шуналын тухай ярих нь нэн зохисгүй. Харин ирж буй цагийн сэтгэлд асаасан тунгалаг агаарыг цээж дүүртэл залгилан өөрийн эрхгүй дэвтэр минь бэх хүсэж байгааг мэдрэх шиг болмуй. Хавар цаг ямагт хүний сэтгэл, зүрхийг догдлуулагч улирал. Гөлөглөж буй моддын нахиа, голын тунгалаг урсгалаар л гоо сайхан хэмжигдэх бус ирж буй урин цагийн эхлэл болдгоороо яруу найрагчдад гойд мэдрэмж төрүүлдэг биз. Тэр л мэдрэмж нь цаас бэхсийн үнэр хүсэх мэт шүлэгчээс бэлхүүс нарийн охидын сайхан шиг гэгээн мөрүүдийг нэхдэг буй за. Ийн бичигдсэн мөрүүдээ ерөөж буй найрагчийн сэтгэлийг юутай орлуулж, зүйрлэлтэй билээ. Аж төрөхөд үзэх, эс үзэгдэх, учрах, эс учрахуйн олон гайхамшигт явдлуудын алийг нь ч дурьдаж баршгүй бөгөөд тэр л сайхны нэг нь эл мөрүүдийг ирж буй хаврын тунгалаг үдшээр уншин суугаа минь болов уу гэж мунхаглан сэтгэнэ.

“Парисийн гудамжнаас

Яруу найрагч ширтэх вий гэж

Францын тэнгэрт одод яралзахаасаа

Яруухан үдэш бүхэн яавч ичдэг байх…” /”Шазруун шүлэгч Вийонд” 39-р тал/

 мөрүүдээс яруу найрагч хүний дотор дүрэлзэн асах омголон сэтгэл, бардам байдал, гэгээ цацрах агшин бүрийн утгыг тайлж болмоор.

Яруу найрагчийн мэлмийгээс байгалийн туйлын гоо сайхан, яруу тансаг бүхэн ичдэг байх нь /энд дан ганц байгалиар төсөөлүүлэн бодож үл болно/ гэсэн утга санаа үнэхээр л ариусал юм. Магадгүй үдэш бүр өөрийн нууц, хөг аялгуутай. Монголын их талд өглөөний нар мандаж, оройн нар жаргахдаа сүрлэг бишрэм гоо үзэсгэлэнгээ яруу найрагчийн мэлмийнээс нууж ядахдаа л тэнгэрийн хаяа барааддаг болов уу гэмээр. Яруу найрагчийн зүрхийг хөглөх байгалийн үзэгдэлд эсрэгцэл гаргаж байгалийн үзэгдэл, сүрлэг гоо сайхан, найрагчийн тунгалаг мэлмийнээс ичиж байдаг гэх өөр өнцөгийг олж дүрслэлээ орон зайн хэлбэрт үл баригдан шүлэглэж чадсан нь үгийн урлагийн гайхамшгийг үзүүлсэн хэрэг бөгөөд нөгөө талаар доктор С.Энхбаярын “Ухамсар оюун санаа, сэтгэхүйн хамгийн ойрын шууд тусгал, дамжиггүй бодит байдал болох хэл нь хамгийн хаос, иррациналь, шугаман бус шинжтэй зүйл бөгөөд гайхалтай фрактал бүтэцтэй байдаг” хэмээсний томоохон жишээ нь энэ юм.

Эндээс л зохиолчийн хаос сэтгэлгээ, цахим хуудасны усан шүлгүүдэд автан түүгээрээ яруу найргийг хэмждэг уншигчдийн үл ойлгох мэдрэмж хийгээд жинхэнэ шүлгийн утга тодрон гарна.

“Чулуу ёолов уу? гэлтэй

Царцаа дуугарахад

Тэрэгний арал чихарч

Тэнд намар цаг уйлагнана” / “Хөх зул” 34, 35-р тал/ 

Нүүдэлчдийн ахуйд өдөр бүр тохиолдох нэгэн хэмийн аялгуу тал нутаг, ой тайга, говийн гоёо, заш бүрээс цуурайтсаар. Гагцхүү тэр цуурай альхан улирлын эмзэглэл, баяр хөөр болохыг яруу найрагчид л ойлгож сонсдог ажгуу. Зүгээр ч нэг царцаан дуу бус “чулуу ёолов уу” гэлтэй царцаа дуугарч байна. Тиймдээ л гагц царцаа бус намар цагийн уйтай аялгуу зүрх рүү минь ёг хийтэл урсан орох шиг. Нүүдэллэн яваа айлуудын цуваа уул даван одоод, цаад алст, тэнгэрийн хаяа руу шувууд халуун орныг зорин нисэх мөчийн зураглал “тэрэгний арал чихарч” мөрүүдээс тодорхой үзэгдэх агаад хэн бүхний сэтгэлд тайван амгаланг бэлэглэгч намрын шаргал улирлын чулуу ёолох шиг царцаан дууг мэдэрч намар цаг уйлагнан буйг сонсордон шүлгийн дэвтэртээ нам гүмийг зураглан суугаа найрагчийн авьяас билэг юутай гайхам.

Харин өнөөдөр айлуудын цуваа аглаг уулсын энгэр, өвөлжөө бууцнаасаа хөдлөн, шувууд тэнгэрийн хаяанаас нарны цацраг мэт урган ургасаар, гэрэлтэн буй жигүүрийнхээ хүчит дэвэлтээр хахир хүйтнийг тэнгэрийн гүн хөх өнгөнөөс баллуурдан арилгасаар бараа нь тодорч, унтаж буй хоосон дүрснүүд нэгэн эгшинд мурилзан хөдлөсөөр хэмнэл нь түргэсэх шиг л  хавар цаг ирж байна. Ай… Үймэх цасны гэгээ шиг ирж буй хавар цаг аа…

ShareTweet

Related Posts

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
Нийгэм

2026-07-10 12:00
Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл
Нийгэм

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

2026-07-10 11:14
Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн
Нийгэм

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

2026-07-10 09:03
}

Шинэ мэдээ

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
3

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
0

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
3

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
3

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
0

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

by undesten
2026-07-09 13:30
0

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

by undesten
2026-07-09 09:26
3

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

by undesten
2026-07-09 09:08
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай