Флорида мужид орон нутгийн фермер хоёр толгойтой могой төрсөнийг илрүүлсэн талаар National Geographic мэдээллэжээ. Тухайн могойг амьтан эмчлэх газар хүргэж өгсөн бөгөөд түүнд зөвхөн хоёр толгой биш байгальд маш ховор тохиолддог бүр хоёр зүрх ба хоол боловсруулах эрхтэнтэй ажээ. Мэрэгжилтэнүүдийн тэмдэглэснээр тусдаа хоол боловсруулагч системтэй байх нь зэрлэг байгальд амьд явах боломжийг багасгадаг гэжээ.
“Ийм тохиолдлоор төрсөн ихэнх могой хүрэлцээтэй хооллож чаддаггүйгээс болж үхдэг. Түүнээс гадна тэдний дунд байгаа нэг бөөр ачаалал даахгүй асуудал үүсгэдэг”-гэж эмч Лора Тилен ярьжээ.
Өмнө нь голландын загасчин Хойд далайгаас хоёр толгойтой дельфин агнасан нь түүнд гурван нүд харин эрхтэнгүүд нь ердийн нэг цул байжээ.
Ц.Пүрэвдорж