Швейцарт Bacs & Russo дуудлага худалдаанд ердөө ганцхан хувь, 18-кратын цагаан алт орсон Rolex Cosmograph Daytona цагийг $2,5 саяар худалдаанд тавьсан талаар Daily Express сониноос иш татан ТАСС мэдээллэсэн байна. Түүнд мэдээллэснээр германы худалдагч 1970 онд баян худалдан авагчийн захиалгаар хийлгэсэн гайхамшигтай цагны худалдаа Женевт тав дугаар сарын 12-д зохиогдоно.
Шинжээч Жон Гольдбергийн цуглууллагаас найман жилийн дараа энэхүү The Unicorn-ийг илрүүлсэн нь түүхэнд энэхүү цагийг алдагдсанд тооцож байсан бөгөөд мэрэгжилтнүүдийг гайхшруулсан байна.
“Үнэндээ хэзээ нэгэн цагт үүнийг худалдана гэж миний зүүдэнд ч орж байсангүй гэж Bacs & Russo-ийн зөвлөх мэрэгжилтэн Аурель Бак мэдэгджээ. Ийм онцгой чухал бүтээлийг итгэн худалдах итгэл хайрласанд үнэхээр бахархаж байна”. Энэ цагийг буяны зорилгоор худалдаанд тавьсан. Дуудлага худалдаанаас олсон мөнгө хүүхдийн төлөө Children Action байгууллагын санд орох бөгөөд эмзэг бүлгийн, асрах хүнгүй хүүхдүүд болон тэдний гэр бүлүүдэд зориулагдах болно.
2017 оны арван нэгдүгээр сардамеркийн жүжигчин Пол Ньюманы эзэмшилд байсан Rolex Daytona цаг нь дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоосон ба 15.26 сая доллороор арилжаалсан талаар сонин дурьджээ.
Ц.Пүрэвдорж