Украйн Улсын Авлигын эсрэг товчоо Шударга ёсны төлөөх Европын байгууллагатай хамтран 2016 оноос хойш авлигачидтай холбоотой 300 даалгаврыг 57 улс оронд хүргүүлсэн байна.
Тус товчооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, гадаад руу явуулсан 300 албан хүсэлтийн 130-д нь хариу ирүүлсэн хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрээр Украйны авлигачдын ул мөр ихэнх тохиолдолд Латви, Австри, Англи, Швейцарь, Кипр зэрэг улсад байх тул тэдгээр улс орнуудын эрх бүхий байгууллагад хандах явдал түлхүү байна гэжээ.
Нидерландын Вант Улсын Гаага хот дахь Европын шүүхийн урилгаар Авлигын эсрэг товчооны гадаад харилцаа, эрх зүйн газрын албан хаагчид 2018 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус байгууллага дээр зочилсон байна. Төлөөлөгчдийн хийсэн танилцах айлчлалын хүрээнд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авах явцад тулгарч буй асуудлуудын талаар ярилцжээ.
Мөн уулзалтын үеэр Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 1959 оны Европын конвенц, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2001 оны нэмэлт протокол, бусад улс орнуудын хоёр талт хамтын ажиллагааны онцлог асуудлуудын талаар хэлэлцсэн байна.