МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийлээ.
Тэд \”Манай МАХН-ын нарийн бичгийн дарга нар өчигдөр орой зөвлөлдсөн. Үүнээс гарсан шийдвэрийг өнөө өглөө Гүйцэтгэх товчоогоор оруулан хэлэлцэж Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлтийг өргөн барилаа. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө энэ тухай санал тавьсан” гэж мэдээлэв.
Мөн Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж \”Өршөөлийн үзүүлэх тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн. Тиймээс Н.Энхбаярт ямар ч асуудал байхгүй\” хэмээн мэдэгдлээ.