Японы ГХЯ-ны тэргүүн Таро Коно гуравдугаар сарын 21-д Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровын төрсөн өдрийг тохиолдуулан хөл бөмбөгний дүрстэй бялуу бэлэглэсэн талаар Gazeta дамжуулжээ.
“Токиод айлчилсан өдөр Сергей Лавровын төрсөн өдөр дохиосон бөгөөд японы мэргэжил нэгт Таро Коно түүнд хөл бөмбөгийн дүрстэй бялуугаар мэндчилгээ дэвшүүлсэн”- гэж Оросын ГХЯ-ны мэдээлэлд дурьдажээ. Түүний хариуд Лавров японы мэргэжил нэгтдээ 2018 онд болох Дэлхийн хөл бөмбөгийн аваргын албан ёсны хөл бөмбөгийг гардуулжээ.
Ц.Пүрэвдорж