АНУ-ын Аризон мужийн Темпе хотын цагдаагаас жолоочгүй Uber автомашин осолд орж дугуйтай эмэгтэй нас барсан видео бичлэгийг нийтэлжээ. “Темпе хотын тээврийн хэлтсийн цагдаагийхан гуравдугаар сарын 18-д болсон замын ослын талаар нарийвчлан судлаж байна. Судалгааны ажил дуусмагц мөрдлөгийн талаархи нэмэлт мэдээллийг бид танилцуулах болно”- гэж Twitter-т хийгдсэн видео бичлэгийн мэдээллэд ярьжээ.
Автомат удирдлагатай Volvo жип авто машин мөргөснөөс 49 настай Элейн Херцберг нас баржээ. Өмнө нь мэдээллэж байснаар цагдаагийн ажилтан Сильвии Моирийн үгээр бол туршилтанд явсан авто машин дотор байсан хүнд болон камерт мөргөлдөх хүртлэх агшинд дугуй унасан эмэгтэй өмнүүр нь орж ирсэн байдал ажиглагдаагүй гэжээ. Жолооч мөргөлдөх үед гарсан дуу чимээнээс л сая анзаарч мэдсэн байна. Хоёр камераар тоноглогдсон автомашин тормослохыг оролджээ. Авто машин тухай үед 38 мил(61 км/ц)-ийн хурдтай явах бүсэд хязгаарласан 35 мильтэй хурдтай явжээ. АНУ-д нилээд олон компанууд Uber-тай ижил автомат удирдлагатай автомашинуудыг туршсан юм.
Тэдгээрийг нэвтрүүлэх гол асуудал нь ерөнхийдөө хэрэглэхэд бэлэн болсон технологийн хувьд биш Осол гарсан тохиолдолд гарсан алдааг хуульзүйн талаас хэн хариуцлага хүлээх ёстой гэдэгт л байна. Автомат тээврийн хэрэгсэл бүтээгчид хүн-жолооч байхгүй нөхцөлд өөрсдөө хариуцлага хүлээхэд бэлэн биш байна.
Tempe Police Vehicular Crimes Unit is actively investigating
the details of this incident that occurred on March 18th. We will provide updated information regarding the investigation once it is available. pic.twitter.com/2dVP72TziQ— Tempe Police (@TempePolice) March 21, 2018
Ц.Пүрэвдорж