Хүүхэд төрүүлсэний дараа 128 кг хүртлээ таргалсан ч буцаад гайхамшигтайгаар турж 58 кг болж чадсан, өөрийн турсан аргаа бүсгүйчүүддээ зааж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгдөг Б.Цэцэгийг фейсбүүк хэрэглэгчид андахгүй сайн мэднэ.
-“Ээж болох бэлтгэл” клубээ нээгээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Олон ч бүсгүйчүүд өөрөөс тань зөвлөгөө авахаар ирдэг байх. Энэ клубээ анх ямар зорилгоор байгуулж байсан бэ?
-“Ээж болох бэлтгэл” фейсбүүк группийн үйл ажиллагаа өргөжиж, “Cross fit 07” клубыг байгуулж, бүсгүйчүүддээ зориулсан эрүүл зөв хооллолтой хослуулсан үйл ажиллагааг хүргэж байна. Cross fit-ийн дасгал их ачаалал өгдөг. Нэг минутад шатаах илчлэгийн хэмжээ хамгийн өндөр байдаг. Тиймээс энэ төрлийн дасгалыг хийхэд хурдан жин хаях боломжтой юм. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб байгуулж яагаад болохгүй гэж вэ гэж бодоод зориглон байгуулсан. Гэхдээ cross fit-ийн дасгалыг заавал фитнесст очилгүйгээр гэртээ хийсэн ч болдог гэдгийг бүсгүйчүүддээ хэлмээр байна. Бүсгүйчүүддээ эрүүл аргаар зөв турахад нь туслах зорилгоор л энэ клубээ байгуулж байлаа.
–Өнгөрөгч хугацаанд танай клубт хэчнээн ээжүүд хандаж илүүдэл жингээсээ салсан бэ. Үр дүн хэр байв?
-Манай клубт дан ээж нар хичээллэдэггүй. Илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүд, хүүхдүүд ч хамрагдан хичээллэж байгаа. Нэг сар тасралтгүй үйл ажиллагаа явуулахад 100 хүн л хамрагдах багтаамжтай. Тэгэхээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд олон эмэгтэйчүүд манай клубт хамрагджээ.
Манайд хичээллэхээр зорьж ирсэн бүсгүйчүүд анхандаа 10 кг хасна гэсэн зорилготой байдаг. Гэвч хичээл сургуулилтын явцад 10 кг-аа аль хэдий нь хасчихаад 20-30 кг хасна гээд хичээллэчихсэн явж байх нь элбэг. Илүүдэл жинтэй хүн зөвхөн өөртэйгөө ажиллахад хэцүү. Харин хамт хичээллээд ирэхээр зорилго тэмүүлэлтэй болдог. Нэг зорилготой бүсгүйчүүд хамтдаа илүүдэл жингээсээ маш хурдан салж чаддаг юм. Манайд хандсан бүх л эмэгтэйчүүд зорьсондоо хүрээд өөртөө итгэлтэй болоод явдаг даа.
-Шууд л шахуу бэлтгэл сургуулилт хийгээд ирэхээр хүмүүс ядрах, шантрах тохиолдол гардаг. Та ямар аргаар бүсгүйчүүдийг зөв галбираа олоход тусалж байна вэ?
-Хамгийн эхэнд турах хүсэлтэй ч зориг нь хүрэхгүй байгаа хүний сэтгэл зүйтэй ажилладаг. Хэн яг ямар амьдралын хэв маягтай вэ гэдгийг судалж, мэдсний дараа өөрийнх нь хүссэн үр дүнд хүргэх талаар ярилцана даа. Ер нь илүүдэл жингээ хасахын тулд 99 хувийн зөв хооллолт, 1 хувийн дасгал хөдөлгөөн юм. Үүнийг л би зөвлөдөг.
Үргэлжлэлийг Энд дарж уншина уу