Хятадын сансрын хөлөг “Тяньгун-1”-ний хэлтэрхийнүүд гурав дугаар сарын 29 болон дөрөвдүгээр сарын 4- ны хооронд Дэлхий дээр унана гэж Сансрын орон зайг судлах Төвийн мдээллээс иш татан The Hill хэвлэл нийтлэжээ.
Эрдэмтэдийн саналаар бол станц агаар мандлыг нягт давхрагт орох үед түүний ихэнх хэсгүүд шатах боловч зарим хэсгүүд дэлхийн гадаргуу дээр ихэнх нь тэнгист унах бололтой. Гэвч мэргэжилтнүүд зарим хэлтэрхийнүүд Испани, Португаль, Франц болон Грекийн нутаг дэвсгэр дээр унаж болзошгүй гэж үзэж байна.
Шинжээчид эдгээр хэлтэрхий хүнд хор хүргэх магадлал маш бага гэж тооцож байна. Станц “Тяньгун-1” 8,5 тонн жинтэй, урт нь 12 метр диаметр нь 3,3 метр бөгөөд 2011 оны есөн сард орбитод гаргасан юм. Дараагийн хоёр жил түүнд хоёр ч удаа “Шэньжоу” цуврал хөлгүүд залгагдаж байсан, гэвч хяналт алдагдсан юм. Мэргэжилтнүүд энэ асуудлыг хөдөлгүүртэй холбон үзэж байгаа бөгөөд тойрог замд орох засвар хийж байгаад түлшээ дууссан байж гэж үзэж байна.
Ц.Пүрэвдорж