–Банк дээрэмдсэн иргэдээ шуурхай барилаа. Харин иргэдээ дээрэмддэг банкуудаа хэзээ барих вэ–
Хоёр жилийн өмнө 60 сая төгрөг зээлж авсан хүн зээлээ хуваарийн дагуу хийгээд явсан бол ойролцоогоор 12,044,737 төгрөгийг банкинд төлсөн бөгөөд үүний 9,403,078 төгрөг нь хүүнд, 2,641,659 төгрөг нь зээлэнд суутгагдсан байх нь.
Хугацаа өнгөрөх тусам таны сар бүр төлдөг мөнгөнөөс суутгагдах хүү багасч, үндсэн зээл нь илүүтэй төлөгдөж эхэлдэг байна. Иргэдийг эдийн засгийн мэдлэг багатайгаар далимдуулан энэ мэтээр шулж байгаа нь шууд утгаараа дээрэм биш гэж үү?
Банк дээрэмдсэн 2 залууг ганцхан өдрийн дотор түргэн шуурхай ажиллаж барьсан хэрнээ иргэдээ дээрэмдэж байгаа банкуудын тухай яагаад ганц үг ч ган хийхгүй байна! Хэн үүнийг хянаж, хэн үүнд хариуцлага тооцох вэ?
Эх сурвалж: DMNN