Аргентенд Чубут тосгоны баруун хойно орших Пуэрто-мадрин усан зогсоолын орчим байх наран шарлагын газар 68 тооны амазонкийн дельфинууд далайгаас эрэг дээр хаяагджээ. Патагоны Үндэсний (CENPAT)Төвийнхөн ердөө л 19-ын амийг аварч, далайд эргүүлэн тавьжээ. “Эрэг дээр хаяагдсан амазонкийн дельфинууд голын дельфинүүдээс хамгийн томд тооцогддог”-гэж төвийн мэдээлэлд нийтлэжээ.
Мэргэжилтнүүд ийм төрлийн дельфинуудээс яагаад олноороо наран шарлагын талбайд ойртон ирж далайн эрэг дээр хаяагдсаныг ойлгосонгүй. Байж болох шалтгаан гэвэл сүргийн толгойлогч төөрсөн байх эсвэл ямар нэг өвчлөл хүрсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Ц.Пүрэвдорж