Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат \”Үндсэний шуудан\” сонины 2015 оны 3 дугаар сарын 27 өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа \”2015 онд багтаан ам.долларыг 1000 төгрөгөөс буулгана\” гэсэн \”алдарт амлалт\”-аа өгч байж. Гэвч ам.долларын ханш 1000 төгрөгөөр буух нь битгий хэл 2000-тай зуузай холбосоор удаж байна. Өнөөдрийн Монгол банкны ханшаар ам.доллар 1991 төгрөгтэй тэнцэж байгаа. Шинэ он гарахад 10-аадхан хоног л үлдсэн байна. Энэ хугацаанд амжиж, ам.долларын ханшийг 1000 төгрөгөөр буулгах ажлаа АҮ-ын сайд Д.Эрдэнэбат хийнэ гэж найдаж байна. Эр хүн хэлсэн дээ гэдэг дээ.