Дээр үед европчууд зогисуулахыг хараал хүрснээс болсон гэж үздэг байсан. Харин индианчууд аз жаргалын билэгдэл, бурхны хишиг гэж итгэдэг байлаа. Орчин үед эрдэмтэд иймэрхүү мухар сүсэг ор үндэсгүй гэж нотолж чадсан ч эмчлэх аргыг олоогүй. Зогисуулах шалтгаан олон янз, тогтмол бус хооллох, хэт идэх, их шингэн ууж ходоодоо сунгах гэх мэт. Мөн мэдрэлийн зогисоо гэж байдаг. Зарим улс төрийн зүтгэлтнүүд сэтгэл догдолсон үедээ зогисож эхэлдэг учраас олон нийтийн өмнө үг хэлж чадахаа байдаг. Өсвөр насныхан болон залуу хүмүүс даарснаас болж зогисуулах нь бий.
Улс орон бүр өөрийнхөөрөө зогисохыг эмчилдэг, Францад талх зажилж, бага багаар залгидаг, энэ үед юу ч уудаггүй. Англичууд сахар хэдэн минут хөхдөг. Харин хятадууд их харгис арга хэрэглэдэг, зогисож байгаа хүний хэлийг хэдэн удаа хүчтэй чангаадаг. Оросууд зогисож байгаа хүнээр хэл зүгшрүүлэх хурдан хэллэгийг хэлүүлдэг. Хэрэв та эдгээр аргыг хэрэглэсэн ч зогисоо болиогүй бол амьсгалын дасгал хийгээрэй.
Гүн хурдан амьсгалыг удаан, амьсгалахтай хослуул, ялангуяа мэдрэлийн зогисолтын үед их тус болдог. Мөн хүйтэн уснаас хэдэн удаа хурдан балгах эсвэл жижиг мөс залгихад зогисохоо больдог. Хэрэв гурван цагаас илүү хугацаагаар зогисвол эмчид хандах хэрэгтэй, зарим тохиолдолд ходоод -гэдэсний замын өвчний улмаас зогисдог.