Бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шүүхээс есөн жилийн ял сонссон сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэг хорих ангид хоригдож байгаа. Тэрээр төрсөн дүүгээрээ дамжуулан яруу найрагч Р.Эмүжинд захидал илгээжээ. Тэрхүү захидал доторх Б.Дашзэвэгийн бичсэн хоёр шүлгийг хүргэж байна.
Хүүхдүүддээ…
Өнгөрсөн хойно минь
Өөнтөглөж муучлах хүн
Өдрийн од мэт цөөн шүү, хүү минь
Аав чинь арчаагүй хүн байсан гэж
Адлаж хэлэх хүн олдохгүй ээ, охин үр минь
Магтаалын минь үргэлжлэл
Магад та нар шүү
Сэтгэл зүрхний минь үргэлжлэл
Сэмэрч үлдсэн үрс минь шүү.
Төрсөн нутагтаа үлдээх шүлэг…
Хашхирахад хад чулуу нь
Дуу хоолойг минь шингээж үлдсэн
Өндөр өндөр уулсын орой
Өөрийг минь өлгийдсөн нутаг…
Булууны минь яс
Бурхан буудайд ивээс болно
Тоймчийн овооны чулуунд
Тойгны минь яс өнгө нэмнэ…
Ээж хайрхан энэхэн хүүгээ санаад
Нэгэнтээ өндөлзөнө
Төгрөг нуур нулимс болж
Нэгэнтээ мэлтэрнэ
Тосонгийн тал цээжээ агшаан
Нэгэнтээ санаа алдана….
Б.Дашзэвэг.