Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Ховдын нутгаар салхи секундэд 28-30 метр, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны гуравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 26-28 метр, төв, говь зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.17-19 хэм дулаан байна.