Зарим гишүүд битан/бидон/ тарлаа гээд л хүмүүс уурлаад байгааг огтхон ч
ойлгохгүй юм. Нэгж, нүүрс, шинэ жилийн бэлэг, газан плитка, нурууны бүс гээд тарааж л
байг л дээ. Юунд нь уурлаад барьж идчих гээд л өөрийгөө зовоод явдаг юм. Уг нь
Монголчууд үнэгүй юманд дуртай гэдэг биз дээ. Тэгсэн үнэгүй юм тараахаар л
дургүйцээд л, шогшроод л явах юм.
Гурил будаа, тавгийн идээ, битан сав гээд л бидний амьдрал ахуйд хэрэгтэй л
эд зүйл тараагаад байх шиг байна. Би бол дуугүй л авч орхино. Яадаг юм. Тэртээ
тэргүй тойрогтоо зарцуулна гээд гишүүн бүр төсвөөс мөнгө авч байгаа. Түүнээс нь
ядаж, битан ч болтугай салгаж чадаж байгаа нь их юм аа гээд л авах хэрэгтэй
санагдаад байдаг боллоо.
Харамч татганасан гишүүд олон. Тойрогтоо битан өгөх нь битгий хэл, дөрвөн
жилд нэг удаа ч очихоос татганадаг хүмүүс олон бий шүү. Тэдний хажууд битан зэргийг тараагаад байгаа
гишүүдийг магтаж, дэмжиж, дахиад ахиухан зүйл авчихмаар байгаа юм.
Битан авчихаар л тэр хүнд саналаа өгчихнө гэж бодож болохгүй шүү. Харин ч
та бүгдийн санал маш үнэтэй, битан, нэгж зэргээр хязгаарлагдахгүй гэдгийг
гишүүдэд ойлгуулах хэрэгтэй. Тэд өгч чадаж байвал аваад л байх хэрэгтэй. Харин
сонголтоо хэрхэн хийх нь таны л дурын асуудал. Битанаар сонголтоо худалдах уу,
өөрийн гэсэн үнэ цэнэтэй байх уу гэдэг нь таны өөрийн мэдэл гэж л хэлэх гээд л
байна л даа.
Түүнээс нэгж аваад л, эсвэл битан аваад л таны саналыг авчихдаг юм байхгүй
шүү. Тиймээс гишүүд өгч байвал авч л бай. Яадаг юм. Ихэнх дээ таны төлсөн
татварын мөнгө л яваа. Худал шударга царайлж, хумсаа нуусан гишүүдээс, тарааж
байгаа нь бидэнд илүү хэрэгтэй ч юм билүү.
Амар