“Боловсрол” суваг телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоо өөрийн бие даасан шинэ уран бүтээлийг туурвижээ. Тэрээр уг шинэ уран бүтээлээ маргааш олон нийтэд толилуулах гэнэ. Дуучин С.Гантогоо БНСУ-д ажиллах амьдрах хугацаандаа “Монтант” урлагийн байгууллагын дуучин болсон төдийгүй “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх бие даасан уран бүтээлээ гаргаж байсан юм.
Түүний анхны уран бүтээл болох уг дуу нь тус улсын нэр хүндтэй чартуудын нэг болох “M net” чартыг тэргүүлж байв. Тэрээр өдгөө “Монгол контент” группын дуучнаар ажиллаж байгаа бөгөөд түүний бие даасан хоёр дахь уран бүтээл болох “Над шиг мэдэр” (Feel It Like Me) дуу нь маргаашнаас цацагдаж эхлэх юм байна.