Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч нар ажил хаялт зарлах талаараа мэдээллээ.
Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн”-д оролцогчид УИХ, Засгийн газарт найман заалт бүхий шаардлага хүргүүлэхээр болжээ.
Дээрх шаардлагад сувилагчийн орон тоог 9000-р нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэх зэргийг шаарджээ.
Хэрэв тэдний шаардаж буй найман зүйлийг ажил хэрэг болгоогүй тохиолдолд тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнууд тэмцлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.