УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх гэж байгаа талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Энэ талаар түүнээс өнөөдөр сэтгүүлчид өөрөөс нь асууж, тодруулсан байна. Тэрээр хэлэхдээ ”Олон удаа татгалзах саналтай байгаагаа илэрхийлж байсан. Би өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр үргэлж идэвхитэй ажиллаж байгаа. Өнөөдөр би яллах тогтоолоо хүлээн авсан. Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.