Хан-Уул
дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхэд баригдсан \”Буянт-Ухаа 2 хороолол”-ын
нээлт боллоо. Уг хорооллын эхний ээлжний 30 барилгыг хүлээн авах ёслол болж,
ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Хотын дарга Э.Бат-Үүл, ТОСК-ийн захирал
А.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Нээлтэд албаны хүмүүсээс гадна
оноос өмнө шинэ байрандаа орчих гэсэн иргэдийн төлөөлөл оролцсон
юм. Тэд үндсэн хуулийн
цэцийн шийдвэрээс болж гацаад байгаа ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг нэн
даруй үргэлжлүүлэх шаардлагатайг УИХ-ын
даргад хэлсэн юм. Мөн хэрэв бага хүүтэй зээл үргэлжлэхгүй удах юм бол цагаан сараас өмнө
байрандаа орж чадахгүй нь хэмээн санаа зовж буйгаа ч хэлсэн
юм. Ямартай
ч, эхний ээлжинд ашиглалтад ороод буй \”Буянт-Ухаа 2 хороолол”-ын эхний ээлжний 30 барилгыгулсын комисс\”хангалттай сайн” гэсэн үнэлгээтэйгээр хүлээн авсан бөгөөд эдгээр барилгууд газар хөдлөлтийн найман
баллд тэсвэртэй байхаар баригдсан гэдгийг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга онцолсон
юм.