“The Voice Of Mongolia” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт ид дундаа үргэлжилж явна. Шүүгчдийн сонгон авсан оролцогчид хоёр болон гурваараа нэг дууг дуулан өрсөлдөж буй.”Халз тулаан” нэртэй тус шатанд хамгийн сайн шүүгч дасгалжуулагчаар дуучин Ука шалгараад авсан бол хамгийн муу сонголттой шүүгчээр дуучин Болд шалгараад авав. Үзэгчдийн хайртай оролцогчид буруу дууны сонголтоос болон ээлж дарааллан бүдэрч байгаа. Харин дуучин Болд хийсэн сонголтондоо харамсав бололтой чадалтай оролцогчоо хассандаа уучлалт гуйн “Та 2 бол 2 уулаа миний ялагч…Өөр би юу ч хэлэхгүй уучлаарай…..” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр өмнө нь мөн оролцогч Идэрмаагаас уучлалт гуйж байсан билээ. Дуучин Д.Болд уучлалт гуйж суудаг ажилтай болжээ.