Каннын кино наадам гаргах киноны жагсаалтаа боловсруулж байгаа ч үүнээс өөр томоохон киноны сонголт одоогоор байхгүй байна. Эх сурвалжийн мэдэгдсэнээр Лукасфилм 5-р сарын 15-нд тусгайлан киноны эх хувилбарыг үзүүлэх юм байна. Найруулагч Рон Ховардын найруулсан энэхүү бүтээлд залуу Хан Сологийн дүрд Алдэн Энрич тоглосон юм байна. Ландо Калрисианы дүрд Доналд Гловэр, мөн Эмилиа Кларк, Вүүди Харелсон, Паул Бетани, Танди Ньютон нар тус тус тогложээ.
Каннын кино наадамд нэр дэвших киноны жагсаалтыг машин нарийн тогтоож байгаа бөгөөд тэдний мэдээлсэнээр Асгар Фарадийн найруулсан Жавер Бардэм, Пинолопэ Круз нарын тоголсон “Everybody Knows” кино наадмын нээлтийн орой тоглогдох юм байна. Үүнээс гадна хэд хэдэн кино тоглогдож магадгүй гэсэн цуу яриа хэдэн долоо хоногийн өмнөөс гараад байсан боловч оддын дайны эхэн үеийн түүхийг өгүүлэх “The Force” кино хамгийн их магадлалтай байгаа юм. Tийм болохоор тэвчээд хүлээх л үлдлээ.