АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын нар ирэх тавдугаар сарын сүүлээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод уулзана” гэж Америкийн CNN телевиз мэдээлжээ.
Энэхүү мэдээлэл үнэн худал нь одоогоор баттай эсэх нь мэдэгдээгүй ч хоёр улсын удирдагчын уулзах уулзалтыг зохион байгуулах газрын хувьд Пхеньян, Улаанбаатар гэсэн хоёр санал гарснаас Пхеньяныг АНУ зөвшөөрөөгүй бөгөөд тийм болохоор Монгол улсын нийслэл Улаанбаатар байх тун магадгүй байгаа юм байна.
Харин энэ талаар ОХУ-ын улстөр судлаач Станислав Белковский өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хэрэв Дональд Трамп, Ким Чен Ын хоёр үнэхээр Улаанбаатарт уулзах юм бол ОХУ Монголд цэргээ оруулж болно. Багаар бодоход арга хэмжээг хамгаалах, харин томоор бол байдлаасаа шалтгаална. Түүхийн олон утга учир алдагдаж, түүхийн нэн шинэ утга учир бий болно” гэж бичсэн байна.