Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс эхлүүлжээ. Энэ ажлыг мэргэжлийн 8 байгууллага хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа юм байна.
Хотын төвийн гудамжуудын модонд жил бүр хэлбэржүүлэлт, залуужуулах огтлол болон шохойдох ажил хийдэг бөгөөд нийт 1100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийгээд байгаа аж. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч, хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017 онуудад хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4083 ширхэг том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан нь өнөөдөр 99.6 хувийн ургалттай байгаа гэлээ.