Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны улс төрийн товчооны хурал дээр БНАСАУ-ын тэргүүн Ким Чин Ин, АНУ ба Өмнөд Солонгостой өндөр түвшинд уулзах талаар мэдэгдлээ. Өмнөд Солонгосын Төв агентлагийн мэдээлэлж байгаагаар дөрөвдүгээр сарын 27-д цэрэггүй бүс дэх Пханмжун хэлэлцээрийн газар дахь ”Энх тайвны байр”-нд Өмнөд Солонгостой дээд төвшинд хэлэлцээр хийх талаар мэдэгдсэн ба түүнчлэн “АНУ-тай хийх харилцан яриа болоод хоёр Солонгосын хоорондох харьцааны хөгжлийг үнэлж шинжилжээ”.
Дээр дурдагдсанаас үзэхэд Хойд Солонгосын ХМХ уулзалтуудын талаарх төрийн тэргүүнийхээ анхны мэдэгдлийг албан ёсоор нийтэлж байна. Өнөөг хүртэл болзошгүй хэлэлцээрийн талаар зөвхөн Өмнөд Солонгосын өндөр төвшний албан хаагчдын үгийг л мэдээлэлж байсан бөгөөд тэд Хойдуултай хэлэлцээр хийж байсан билээ. Хэдийгээр солонгосуудын хооронд дөрөвдүгээр сарын 27 болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажиллагаа бүрэн хийгдэж, цэрэггүй бүсэд энэ ажиллагааг тодорхой бэлтгэх талаар гурван ч удаа хэлэлцээр хийхдээ түүнийг явуулах талаар Ким Чин Ин мэдэгдэж байгаагүй. Өмнөд болон Хойдуудын хоорондох сайн харилцаа нь Хойд Солонгос Пхеньянд болсон Олимпын тоглолтын дараа болсон байж болзошгүй юм.
Талууд харилцан өндөр хэмжээний төлөөлөгчдийнхөө уулзалтыг явуулсан, хэлэлцээрийн явцад БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ин болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ы хооронд уулзалт явуулахаар зөвшилцсөн. Түүнээс гадна хянагчийн үүрэг гүйцэтгэж байгаа өмнөд Солонгосын тал Ким Чен Ин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай тав дугаар сарын эцсээр-зургаан сарын эхээр уулзах талаарх хэлэлцээрт хүрсэн билээ.
Ц.Пүрэвдорж