Дуучин С.Сэрчмаа бүл нэмж хоёр охинтой болсон билээ. Харин цахим орчинд дуучин бүсгүйг өмнөх нөхөртэйгөө эргэж нийлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар дуучин бүсгүй өөрийнхөө цахим орчинд дараах мэдэгдлийг хийжээ. Тэрээр гадуур миний тухай шаал худлаа юм бичигдээд тавигдсан байх юм. Би ердөөсөө өмнөх нөхөртэйгөө суугаагүй байхад суулгаад бэлэг сэлт авахуулаад зохиож бичээд байх юм аа. Мөрөөрөө явж байхад яагаад ингэж худлаа бичээд байдаг юм бэ?!
Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг. Энэ шар мэдээг өгдөг хүмүүс үйлийн үрээ эдлэх байх даа. Бурхан өршөөг! Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин л гэж боддог шдээ. Үнэн худлаа мэдээнд залруулга хийх пэйж хуудастай байсан нь яамай даа. Хүн юм болохоор заримдаа гутрах гуних үе гархал юм.” хэмээн бичжээ.