Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын хорих ангиас ялтан, З гэгч 04-р сарын 8-нд оргосон тухай хэвлэл мэдээллээр гарсан билээ Тэгвэл түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэс, ШШГЕГ-аас хамтран ажлын хэсэг гарч эрэн сурвалжилсаны дүнд өнгөрсөн шөнө нийслэл хотоос баривчилжээ.Ялтан З нь найман жил хорих ял авсанаас долоон жилийг нь эдлээд байсан байна. Ялын хугацаа нь дуусахад нэг жилийн хугацаа үлдээд байжээ.