Энэ сарын 15-ны 02 цаг 42 минут 33 секундэд Баянхонгор аймгийн Баацагаан сумаас баруун зүгт 47 км-ийн зайнд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас хойд зүгт 32 км-ийн зайнд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл жилд дунджаар 44 удаа тохиож байгаа аж. Жил ирэх тутам Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулж байна.