СТА жүжигчин Г.Ундармаагийн сайн үйлсийг дэмжин сайшаагчид олон. Тиймдээ ч олны дэмжлэгтэйгээр их зүйлийг амжуулж яваа дайчин эмэгтэйчүүдийн нэг. Уран бүтээлээ ч хийнэ, нийгмийн туст хөдөлмөрт ч зүтгэнэ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр түүний хийдэг хандивын ажлын цаана ямар нэгэн том зорилго яваа гэж хардах хүн ч байдаг. Ямар нэгэн арга саамаар, боломж л олдвол төрд гарах гэсэн зальжин эрхмүүдийн балагаар монголчууд бид хардах өвчтэй болсон нь ч үнэн.
Тэгвэл жүжигчин Г.Ундармаагийн хувьд огтоос тийм санаархал байхгүй гэдгээ ийн илэрхийлжээ.
“Өнөөдрийг хүртэл тэвчлээ. Улс төрд орох гээд төсөл хэрэгжүүлдэг гэж хардаад байх юм. Яасан сэтгэл гаргаж болдоггүй, сэтгэж хичээж болдоггүй, хөдөлмөрлөж болдоггүй Монгол вэ?” гэснээс харахад үнэхээр тэвчээр нь алдарч, бухимдсан бололтой.
Монголчууд бид дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг ардын сайхан хэлц үгтэй. Итгэлийн танхим ТББ-ын төслүүд ч мөн энэ зарчмаар явж ирсэн гэдэгт олон хүн итгэдэг. Өнгөрсөн хугацаанд буюу Итгэлийн танхим ТББ байгуулагдаад 5 жилийн хугацаанд 6 эмнэлэг, 2 Хүүхдийн төв, 1 Сэтгэлзүйн кабинет бүрэн засаж тохижуулсан байна. Нийт 1273 м2 талбайд 421 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж, 180 орчим ААН хувь хүмүүс хандив тусламж үзүүлсэн аж. Харин жүжигчин Г.Ундармаагийн Ю фильм 111 сая төгрөгийг бэлнээр гаргажээ.
Зүгээр л сонирхуулахад, түүний сүүлд хийсэн ажил бол СЗҮСТ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө авах өрөөтэй болгосон.
Сонирхсон хүмүүст зориулав:
Харин яг одоо бол тэрээр “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драм буюу анхны тайзны уран бүтээл дээрээ ажиллаж байгаа гэнээ.
Ямартай ч түүнийг уран бүтээлч, сайн үйлстэн гэдгээс өөрөөр харах, элдвээр хардах шаардлагагүй гэдгийг тэрээр ийн санууллаа.