Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр хур тунадас орно. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 20:00 цагаас 04-р дүгээр сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ:Бямба гарагт бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.
Ням гарагт: Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүлшинэ. Салхи секундэд 5-7 метр. Шөнөдөө 1 градус орчим хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч ширүүснэ.
Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НООС 04 ДҮГЭЭР САРЫН 26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
22-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим, 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна гэж Цаг уур, Орчны шинжилгэнэий газраас мэдээллээ.