Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд анхаарал хандуулах болсон жүжигчин Г.Ундармаа дараагийн бүтээлдээ оржээ. Энэ удаад түүний “U FILM” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драмын жүжгийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог юм байна.
Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри ажиллаж байгаа гэнэ. “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драмын жүжгийн гол дүрд Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.