• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

    Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

  • Улс төр
    С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Дуучин Б.Батболд: Тогтохоо болилоо дууг тогтохоо больтол дуулсан

by
2018-04-23 12:41
in Ярилцлага
0
Дуучин Б.Батболд: Тогтохоо болилоо дууг тогтохоо больтол дуулсан
SHARETWEET

-Дөрөвдүгээр сарын 23, 24-нд тоглолтоо хийнэ. Жил болгон тоглолт хийдэггүй болохоор үзэгчид баярлаж, зорин очихоор бэлдэж байгаа нь мэдээж?

-Монгол эр хүн тоглолтоо 2013 оны намар 10 дугаар сард хийж байсан. Дараа нь 2015 онд “Морины” Батбаяр гавьяаттай хамтран “Монгол эрчүүд морьтойгоо” тоглолт хийж, “Тогтохоо болилоо” гэж давхиад 18 аймгаар явж тоглосон. Ер нь Батбаяр гавьяаттай хамтарснаас хойш “Тогтохоо болилоо” гээд хэсэг хийсэж давхисан. “Монгол эрчүүд морьтойгоо 2” тоглолтоо хийнэ гэж ярьж байтал Батбаяр гавьяатад эрүүл мэндийн шалтгаан гараад, жаахан ядраад байна. Сая Солонгос явж эмчлүүлээд, эмчилгээ нь зохиод сайхан болоод ирсэн. Сувилалд хэвтэж жаахан амрах хэрэгтэй байгаа. Бие нь гайгүй болохоор хамт дуулна. Одоо ганцаараа “Best of hit*s” гээд өөрийнхөө 17 жил дуулсан дуунуудаасаа сорчилж, бие даасан тоглолтоо хийх гээд гүйж байна.

-МУСТА Б.Батболд Төмөр замын чуулгад дуучин байсан, чуулгаасаа яагаад гарсан юм бэ?

-2001 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн юм. МУАЖ Данзаншаравын Жамъянжав багшийн удирдлага дор зургаан жил сурсан. Дуурийн дуулаач мэргэжлээр сурсан учраас дуурьт дуртай, ДБЭТ-т нэг сар ажиллаад гарсан. Өөр урлагийн байгууллагад дуучин авч байвал шалгуулаад үзье гэж явж байгаад ТЗДБЧ дуучин авч байна гэхээр очиж шалгуулан тэнцээд орсон. Төмөр замын чуулгад 2001 оны 10 дугаар сард орсон. Тэнд долоон жил ажилласан. 2008 оны наадмын үеэр ажлаасаа халагдсан хүн дээ.

-Тан шиг сайн дуучныг яагаад халсан юм бол?

-Яах вэ дээ, ажил их тасалсан, бусад уран бүтээлчид жаахан барьцсан. Төмөр зам хэн нэгнээс хараат бус, босоо удирдлагатай, тэгээд ажлаасаа халагдахдаа 5500 төгрөгийн цалин аваад гарсан. Тоглолтондоо оролцсон шүү дээ, яагаад ийм бага мөнгө өгч байгаа юм гэхэд ажлын байран дээрээ байгаагүй гэсэн. Уран бүтээлч хүн гадуур дотуур гүйж, эрэл хайгуул хийж, сайн дуу олж дуулна. Тэгж бодоод гадуур их явдаг, гүйсний хүчинд хэдэн сайн дуу олж, үеийнхээ дуучидтай мөр зэрэгцэж явна. СУИС төгссөн ангийн хамт олноосоо хоцорчихгүй юмсан гэж зүтгэж явсных, өнөөдөр дуулахыг хүсээд, дуулж сурах гээд явж байна.

-Монгол эр хүн дуу таны нэрийн хуудас болж байна. Алтан нөхөд, Олонтой явсан аав, Хоёр маргаз уул, Ахын сэтгэл, Мөнхийн амьдрал гээд олон сайхан дуутай хүн дуулж сурах гэж явна гэхээр арай даруу хэрэг биш үү?

-Дуулж сурах гэж явна. Дуулж сурна гэдэг бас их том ажил юм аа. Хүмүүсийн сэтгэл зүрхнээс гарсан сайхан үг, аялгууг гүйцэтгэнэ гэдэг том ажил. Хүний сэтгэлээс гарч байгаа нэг үг ч үнэтэй. Тэгж зүрх сэтгэлээ шингээж, нутаг усаа ч юм уу, хань ижлээ, үр хүүхдээ, аав ээжийгээ бодож санаж бичсэн шүлэг, аялгууг би зүгээр дуучин гээд сэглээд, тоомжиргүй байдлаар дуулах ч юм уу, дуунд дуртай дуучин хүн гэж аархсан байдлаар дуулах ч юм уу, тэгэхээр хүн болгоны үзэл бодол ондоо учраас таарахгүй. Нэлээн хичээж, нарийн бодож, хэд дахин нөгөө хүнтэйгээ холбогдож, ярьж хөөрч “Энэ үгийг ингэж хэлбэл яах вэ, энэ аялгууг ингэж дуулбал ямар вэ” гэж ярьж байж дуулмаар гэж сүүлийн үед боддог болоод. Түүнээс биш СУИС төгссөн үед энэ гурван бадаг дуу боль доо, амархан гэдэг байсан үе. Яагаад гэвэл Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн, амьсгаа тавигдчихсан, формтой, нэг бадгийн дөрвөн мөрийн хооронд, хоёр мөр яваад голд нь нэг л амьсгаа авна. Тэгж дуу дуулж “бааварлаж” байлаа. Дуулна гэсэн хүсэлдээ автаад, тоомжиргүй, дуулж л байвал болоо гэсэн хүслээр дуулж байсан цаг. Тэрнээс хойш арай ингэж дуулж болохооргүй байна, ахмад үеийнхээ дуучид, уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад, нөгөөдүүлээ ажиглаад, залуу халуун насандаа байсан дуулж байсан дуу, CD-ийг нь авч сонсоод явахаар арай ондоо зүйл бодогдоод. Одоо нэг дуун дээр нэлээн нарийн ажилладаг болоод байгаа.

-“Олонтой явсан аав дуу” олны сэтгэлд хүрсэн. Чингис хааны дүрд тоглосон АЖ А.Энхтайваны хөгжмийг нь бичсэн дуу.

-2004 онд аав маань бурхны оронд залраад, аавынхаа дурсгалд зориулж, сайхан дуун суварга босгоё, хүн шиг мөнгө зараад, том том суварга барьж чадахгүйгээс хойш аав ээжээс заяасан сайхан авъяасаа хөгжүүлээд, нэг сайхан дуун суварга босгоё гэж бодож явсан. Ингэж л бодож дуулсан дуу. Аавын тухай олон сайхан шүлэг, дуунууд тухайн үед санал болгож байсан. Их ч эрэл хайгуул хийсэн. “Олонтойгоо явсан аав” дуутай азаар таарсан. ДБЭТ-ын дуучин”Жинжиймаа” Баттөр дуулах гэж байсан юм. Би дуулмаар байна гэж Ардын дуучин Энхтайван гуайд санал тавиад, нөгөө хүн надаар дуулуулж үзнэ гээд, дөнгөж сураад дуулж өгөхөд болж байна гээд, хоёулаа хөгжмийнхөө найруулгад орсон, Баттөр маань “Тэг ээ, тэг” гэж өгсөн. Дуулсан тэр жилдээ Морин хуур наадамд орж, Гран при авсан. Тэр дуугаараа Батболд гэж нэг дуучин байна шүү гэж анх зарлагдаж эхэлсэн. Тэгээд дараагаар нь хэд хэдэн дуу дуулж, гарын 5 хуруунд хүрэхүйц дуутай болж л байна.

-Монгол эр хүн дуугаа хоёр янзаар дуулсан. Нэг нь арай намуухан, нөгөө нь сонссон хүний хийморь сэргэмээр сайхан болсон санагддаг?

-Энэ дууг С.Батсүх гавьяат анх дуулсан, тайзан дээр дуулахгүй яваад байсан. Би тэр дуунд нь дурлачихсан. “Энэ дууг би дуулмаар байна” гэсэн, “Байж бай, би дуулсан, өөрөө олсон дуу” гээд яваад байсан. Батсүх гавьяатыг дагаад тоглолтонд очно. Та одоо нөгөө “Эр хүн”-ээ дуулаарай гэнэ, “Тэгнэ, би дуунуудаа зарлана, чи миний зарласан олж тавиад байгаарай”гэдэг. “Монгол эр хүн”-ийг дуулахыг хүлээгээд байсан, ерөөсөө дуулаагүй. Нэг өдөр гадуур явж байтал Батсүх гавьяат хүрээд ир гэж дуудсан. Давхиад очиход Эр хүн дууг чамаар дуулуулахаар санал болголоо, яруу найрагч нь сонсъё гэнэ, би дуун дээр зөвшөөрч дуулсан. Анх дуулсан нь С.Батсүх гавьяатын дуулсан хөгжмийн найруулга дээр, яг Батсүх гавьяатыг хуулж дуулсан. Тийм учиртай. Тэндээсээ гараад маргааш нөгөөдөр нь би шавдуулаад байсан чинь “Сонсголоо, таалагдсан, чамаар дуулуулъя” гэсэн. Тэгээд Анир студи дээр очоод, энэ дууг ингэж л дуулмаар байна, миний сэтгэл зүрхэнд бодогдож байгаа зүйл ийм байна, чи хөгжмийн найруулагч ямар санаа оноо байна гэж ярилцаад өөрийнхөөрөө дуулж эхэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл дуулж сайхан явж байна.

-Удаан дуулагдаж байна даа?

-Монгол эр хүн дууг 2008 онд дуулсан, дөнгөж 10 жил л дуулж байна. Тэгэхэд Батсүх гавьяат, Батбаяр гавьяат 30-40 жил дуулж байна. Жишээ нь Батбаяр гавьяат “Хардэл бэйсийн унага”-аа 37 дахь жилдээ дуулж байна. Өдөр болгон дуулж байна. Өдөр болгон дуулж байхад ард түмэн уйдахгүй, ахиад л Хардэл бэйсийн унагаа дуулж өгөөч гээд зогсож байна. Тэгэхээр энэ дуугаа 10 жил дуулж байгаа нь юу ч биш гэж бодож явдаг. Сайн дуу дуулаад энэ дуугаа 40 жил дуулж байна гэж ярих үе ирэх болов уу гэж дотроо бодоод байгаа.

-Таныг хараад Эр хүнээ дуулаач ээ гэж гуйж байгаа биз?

-Дуулаач ээ гэдэг. Зарим үед өдөр өдрөөс хамаарч сэтгэл санаа янз бүр байна, зарим үед ханиад хүрчихсэн, хоолой өвдчисөн, ядарсан тиймэрхүү үедээ Эр хүнээ дуулдаггүй. Таарсан тоглолт бүр дээр Эр хүнээ дуулахгүй. Сэтгэл санаа сайхан, дэрвээд явж байгаа үедээ Эр хүнээ хамгийн түрүүнд дуулна. Манай Монголын ард түмэн дуунд дуртай, дуучин улс. Тэр дотор нэлээн хичээж, ондоо юм сэтгэж бодож, хариуцлагатай дуулахгүй бол, зүгээр санаснаараа гараад “саваад” хаячихвал бүтэлтэй юм болохгүй.

-Та Завханы аймгийнх бил үү?

-Тийм, Ургамал сумынх. Ургамал сумдаа өсөөд, ерөөсөө малын бэлчээр дээрээс СУИС-д орсон хүн. Сумын клуб, аймгийн театраар дамжаагүй. Цэрэгт яваад, цэргээс ирээд мал дээр гараад, тэгээд СУИС-д суралцсан.

-Хэн таныг СУИС-д сурахыг санал болгосон бэ?

-Аав оруулсан. Аав маань намайг СУИС-ийн конкурст ороод үз гэсэн. Аймагтаа конкурст өгөөд, аймагтаа ирсэн хуваарь дээр тэнцээд орсон юм. Дуучин гэдэг нэрийг тавиад туучихалгүй, доош нь унагаачихалгүй, өөрийнхөө боломж бололцоогоор явж байна. Нэг сүрхий тасраад алга болох нь хаашаа юм бэ.

-МУГЖ С.Батсүх, “Батболд, Далантай хоёртой дуулахаар чирч “алчих” гээд байдаг юм гэж ярьж байсан…

-Далантай Завханы Тосонцэнгэл, Би Ургамал сумынх, СУИС-ийн дуулаачийн нэг анги. СУИС төгсөхөд амьсгаа гэж аймаар, Далантай тэр үед олон улсын тэмцээнд явдгаа яваад, Глинкийн наадамд түрүүлээд Гран при аваад ирчихсэн үе. Дуурийн дуучдаас олон улсын наадмын Гран приг анх Далантай авсан. Монголд олон улсын наадамд оролцоод, түрүүлээд, ийм сайхан дуучин болж болох юм байна гэдэг ойлголтыг харуулж, хамгийн түрүүнд манай Далантай Гран при авчирсан. Дараа нь Ганбат агсан оролцон дэлхийд данстай дуучин болж, араас нь олон сайхан дуучин залгамжлан гарч ирч явж байна.

СУИС төгссөн хөөрүү залуус, Далантай бид хоёр Завханыхаа тоглолтон дээр Батсүх гавьяатаа голдоо зогсоож байгаад, Завхан гол дуугаа “хадаагаад хаядаг”. Батсүх гавьяат ”Та хоёр үнэхээр гоё дуулж байна, сайхан хоолой, сэтгэл байхгүй, ямар ч ажиллагаа байхгүй, зүгээр орилоод байна. Хоолой гоё, янзын гоё, одоо дээрээс нь жаахан сэтгэл нэмээд өгвөл тасарлаа” гэдэг. Хариуд нь сэтгэлээрээ л дуулж байна ш дээ гэдэг, тийм үе байгаа. Одоо харин Батсүх гавьяатын хэлээд байснаар бодож, дууны үгэн дээр ажиллаж, хөгжмийн найруулга дээр ажиллаж байж түмэн олон хүлээж авч байна. Тэгэхгүйгээр зүгээр исгэрээд байвал хүлээж авахгүй, манай ард түмэн мундаг асар өндөр мэдрэмжтэй шүү дээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав. Танаар дуу дуулуулах хүсэлтиргэд хамгийн их тавьдаг юм билээ?

-Олон дуу ирж байгаа, өдөр болгон шахуу шинэ дууны санал ирдэг. Өмнө нь ирсэн дуу болгоныг дуулаад, зарим нь ах дүүгээрээ сонсоно, нийтэд хүргэхгүй гээд дуу бичүүлж аваад явдаг, зарим нь орон даяар хүргэмээр бйана гэдэг, янз янзын санал бодолтой хүмүүс орж ирдэг, тэгье л гэдэг байсан. Одоо дуундаа ач холбогдол өгөөд, үгүй гэдэг болоод байгаа. Өөрөө бодож байгаад ач холбогдол өгөөд дуулсан дуунууд байна. МУСТА хөгжмийн зохиолч Пүрэвсүрэнгийн аялгуу, бас Увсын Пүрэвсүрэнгийн шүлэг “Цаг ирлээ” гэдэг дуу дуулсан. Дууны утга нь одоо манай Монголын ард түмэн сайхан амьдрах цаг ирлээ, сайхан амьдрах ёстой, амгалан тайван, баян амьдрах ёстой, тэр цаг ирж байна гэсэн утгатай. Тэр дуугаа одоо тоглолтон дээрээ дуулна, улсын наадмаас өмнө хангай дэлхий дэлэгнээд, өнгөө засаад ирэхээр клип хийнэ. Сайхан клип хийгээд дүрсжүүлээд телевизүүд, радиод өгнө гэж бодож байгаа.

-Саяхан нэг сахилгагүй дуу гаргасан байна лээ?

-Төмөр замын чуулгад байхдаа “Ганган” гээд сахилгагүй дуу дуулсан. Тухайн үед жаахан санаа зовоод, нэг хоолой бичүүлээд орхисон. Дандаа л морь мал, нутаг ус дуулж байх юм. Тоглолтондоо зориулаад “Ганган”дуугаа сэргээгээд, хөгжмийнх нь найруулгыг шинэчлээд шинэ клип хийлээ. Батбаяр гавьяаттай дуулснаас хойш морины дуу олон дуулсан. Тэрнээсээ сонгоод дэс дараалалтай, шинэ дуу шунаад байлгүй, өмнө дуулсан дуунуудаасаа сэргээж дуулъя. Дуулах хүсэл дээрээ дуулчихсан олон сайхан дуу бий. Мөн 60-70 онд дуулагдаж байсан дуунаас дуулах юмсан гэсэн хүсэл байдаг. Хүний дуу хамаагүй олон дуулахаар хаашаа ч юм бэ. Өмнөх үеийн уран бүтээлчид шиг уран бүтээлээрээ мөнхрөх, дараа дараагийн дуучид дууг нь дуулаад байна даа, тийм л уран бүтээлч болох юмсан гэж боддог. Үр хүүхэд минь ааваараа бахархаад, миний дуунуудыг дуулаад, үеийнхэн нь дуулаад явах нь уран бүтээлч болсны бахархал. Бид ямар мөнх биш, үр хүүхэд маань бахархах өөрийн гэсэн дуутай болох юмсан гээд, хамаагүй хүний дуу руу шунахгүй байгаа. Өөрийнхөө хэдэн дууг нааш болгоод хүмүүст хүргээд явна. Гэхдээ яах аргагүй аваад дуулмаар санагддаг хоёр дуу бий. Тэрийг дуулна.

-Ямар хоёр дуу вэ?

-Цэлгэр цэнхэр нутаг гэж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул УГЗ Баасанжав гуайн хөгжим Д.Банзрагч гуайн дуулсан сайхан дуу бий. Манай “жижиг” Банзрагч дуулаагүй юм шиг байна лээ. Тэр дуунд дуртай, нөгөө нь Адарсүрэн гуайн дуулсан “Дуучин бүсгүй”. Хуучны дуунуудаас тэр хоёрыг дуулах юмсан гэж боддог. Яах аргагүй дурлаад, байнга толгойд эргэлдээд байгаа. Хөгжмийн найруулга хийсэн тоглолтон дээрээ дуулна.

-Алтан нөхөд дуу тань яах аргагүй анд нөхдийн сүлд дуу болж чаджээ?

-Манай СУИС-ийн ангийн залуучууд, манай доод курсын залуучууд ярилцаж байгаад Төрийн соёрхолт Ц.Бавуудоржид санал тавьж шүлгийг нь бичүүлээд, УГЗ Т.Сэр-Од гуайгаар аялгуу хийлгээд, бас л манай Завханы Баянтэсийн уугуул СТА Бямбахүү найзтайгаа хамтарч дуулсан. Дуулаад 4-5 жил боллоо. Жил ирэх тусам сонсогчдын хүрээ нэмэгдсээр байгаад, одоо аргагүй хаана ч орсон анд нөхдүүд дуулж байна. Зун болохоор ангийн нийллэг, төгсөлтийн ой их болдог. Манайх Алтан нөхөд дууг ангийнхаа сүлд дуу болголоо, клип хийлгэнэ гэж дайрна. Тэр олон ангид очиж Алтан нөхөд дуугаараа клип хийж дуулна гэж байхгүй.

-Зөвхөн “Монгол эр хүн” дууг дуулсны төлөө МУГЖ цол өгсөн ч яадаг юм бэ гэх хүмүүс байдаг шүү дээ? Таныг МУГЖ авах болсон гэж боддог, таныг тодорхойлохгүй байгаа юм уу?

-Мэдэхгүй ээ, зарим хүмүүс чи гавьяат авах болоогүй юм уу гэж л байдаг. Цаг хугацаа нь болбол болоод, болохгүй бол яах вэ дээ.

-Таны бие гайгүй юу, айхтар авто осолд орж байсан хүн шүү дээ…?

-Айхтар осолд орсон. Ёстой ус уух хувьтай байсан юм байлгүй дээ. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж, эхний хагалгаанд орж байхад эмч нар “Яг ийм осолд орсон, ингэж гэмтсэн хүн эдгэхэд хэцүү. Зуугаас 4-5 нь л эдгэнэ, бусад нь найдваргүй” гэж ярьж байсан. Би гурван удаа мэс засалд орсон. Тухайн үед надад үхнэ, сэхнэ гэж бодогдоогүй. Дуу л дуулна гэж боддог. Гурав дахь хагалгаанд ороод, наркоз гараад сэрсэн чинь хүзүүнд нэг юм байна. Үзсэн чинь гуурс гараад ирж, уур хүрээд “Би дуучин хүн, яах гэж хүзүү хоолойгоор оролдож байгаа юм бэ. Өөр гэдэс нуруу гээд өчнөөн зай байхад түүгээр гаргаж болоогүй юм уу. Би дуулж чадахаа больчихвол яах юм бэ” гэж үхэхээ мэдэхгүй эмч нартай хэрүүл хийж байсан хүн. Тухайн үед Америкийн эмч нар туршлага солилцох гээд ирсэн, америк эмч миний хагалгаанд орсон юм билээ. Их азтай, манай эмч нар Америк эмчид “Наад хүн чинь дуучин шүү. Хоолой гүрээ, хөвчнөөс нь хол биз дээ” гэхэд “Хоолой хөвчид ямар ч хамаагүй, аюулгүй, энийг ингэж гаргахгүй бол болохгүй” гэж хэлсэн гэдэг. Би хоолойгоо хараад хямраад, уурлаж бачимдаад, даралт ихсээд, дахиж ухаан алдаж унаад, босож ирээд байсан хүн шүү. Алтан гартай эмч нарын хүчээр өдий зэрэгтэй явж байна даа. Одоо гайгүй, хоол ундны хорио ч бага болсон. Гурван жил дэглэм сахисан, дэглэмээ ч сайн барьсан. Аваарт орохдоо 81 кг байсан, эмнэлгээс гарахад 49 кг болсон гээд бод.

-Бараг л загвар өмсөгч охид бүсгүйчүүдийн жинтэй болсон байна шүү дээ?

-Одоо хуучин хэвэндээ орсон. Одоо томоотой, дуугаа дуулаад явж байя гэж боддог. Тэр үед залуу халуун, сахилгагүйтэж яваад аваарт орсон. Тэр үед хөдөө тоглолтоор явж байсан дуучид өнгөрчихлөө гэж сонсоод зул өргөсөн гэсэн. Зарим нь уйлаад, хаа явсан газраа зул бариад явсан гэдэг.

-Гэргийгээ танилцуулаач?

-Гэр бүлийн хүн Сити дээд сургуульд жүжигчний тэнхимийн эрхлэгч, багш. Манай Завханы Тэс сумын унаган хүүхэд. СУИС-ийн кино драмын анги төгссөн, Завхан аймгийн ХДТ-т ажиллаж байгаад хотод ирсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Сайхан л амьдарч байна. Би эхээс есүүлээ, манай эхнэр зургуулаа. Хоёр талаасаа олон хүүхэдтэй болохоор бид олон хүүхэдтэй юм байлгүй.(инээв).

-Хүүхдүүдээс нь дуучин төрөх нь үү?

-Хүүхдүүдийн сонсож байгаа, үзэж байгаа нь ондоо болчихож. Уг нь дуулаад байх шиг байгаа юм, биднээс шал ондоо. Чи ингэж дуул гэж болохгүй юм. Манай дөрвөн настай хүүхэд интернэт ороод, гадаадын дуучид хамтлагуудын дууг сонсоод даган дуулж байна. Нэг дууг 14 хоног сонсоод, сүүлдээ сонсохоо больж байгаа юм. Энийгээ сонсох уу гэхээр, ааваа наад дуу чинь хуучирсан гэдэг. Монгол хэлээрээ сайн ярьж чадахгүй байж Солонгос хамтлагийн дууг сонссоноороо дуулаад, үглээд байгаа. Манай хүүхдүүд, сонсгол, ритм сайн. Дууг хоёр сонсоод монгол ч бай, гадаад ч бай шууд сурна. Наймдугаар ангийн охин багадаа цангинатал хөөрхөн дуулдаг байсан, одоо гадаад дуу дуулж сонсогдох юм. Юу ч дуулж байгаа юм бүү мэд, “Боль” гэж загналтай нь биш. Цаг үеэ дагадаг байх. Хоёр багыгаа аль нэгийг нь дуулаасай гэж боддог.

-Монгол эр хүн дуугаа арай өөр ханш, өндөр үнэлгээтэй дуулах уу? Өвөрмонголчууд “Монгол эр хүн” дууг шүтээн шиг үздэг…

-Тийм юм байна аа. Өнгөрсөн намар Батбаяр ах бид хоёрыг өвөрмонголчууд үнэхээр сайхан хүлээж авсан. Батбаяр ах “Ааяаяа, Майкл Жексон шиг боллоо” гэсэн. Гадаад талбайд дуулсан юм, зах нь харагдахгүй олон хүн. Хятад олон хүн амтайг хэлэх үү, өвөрмонголчууд, хятадууд битүү шавчихсан. Би Монгол эр хүнээ дуулаад, Батбаяр ахыг уриад Тогтохоо болилоо дуугаа дуулсан чинь хүмүүс дайраад, бид хоёр эхлээд сүрхий мөрөн дээрээ гараа тавиад дуулсан, бид хоёроос үзэгчид татаад, салгаад, нэгнийгээ алдаад, олохоо болиод, цагдаа нар ирж цахилгаан бороохой гялалзуулаад, пижигнэж байж, үзэгчдээс салгаж, бид нэгийгээ олж авсан. Батбаяр ах таягаа алга болгочихсныг, нэг цагдаа олж өгсөн. Бүр цагдаагийн хамгаалалт гарч байж бид тайзнаас бууж явсан. Маргааш нь нэг Дээд Монгол өвгөн ирж уулзаад, хоолонд хамт орохыг урьсан. Тэр хүн 2008 оноос хойш утасных нь HiTone дээр Монгол эр хүн л явдаг, Би Дээд Монгол, дээд язгууртай л монгол эр хүн, Чингисийн монгол гэж байсан. Өнөөдөр хүртэл Би Монгол эр хүн дууг сонсдог, өрөөндөө Монгол эр хүн дууны үгийг цагаан дээр хараар, уйгаржин монгол бичгээр янзын гоё бичээд өлгөчихсөн байна лээ.

-Таны тоглолтонд дуучдаас хэн оролцох вэ?

-Олон дуучин орохгүй. У.Далантай гавьяат, С.Ганзориг гавьяат гурав нэг үе, мэргэжлийн талаасаа яривал бид гурав нэг хоолой. Хамтарч нэг дуу хийсэн. Эх орны дууны уралдаан анх удаа зохион байгуулахад Цэвээн багшийн хөгжим, Пүрэвийн Лхагвасүрэнгийн шүлэг “Гэгээн хайрын эх орон” дууг хамтарч дуулж, Гран при авч байсан. Тэр хоёрыгоо тоглолтондоо оруулна. Нэмээд хэдэн сайхан жүжигчид оруулна. Саяхан шинэхэн МУГЖ болсон Төмөрхуяг, Базаррагчаа гавьяатыг оруулна, дуунуудтайгаа холбосон монолог, өгүүллэг, шүлэг уншина, драмтай сайхан тоглолт болно. Дуулахын хажуугаар зөөлөн аялгуу яваад, сайхан ухаарал хайрласан шүлэг монолог уншина. Шилмэл загвар компани оролцоно, хэдэн мисс охид гарна, бүжиглэх үед ээжийн тухай сайхан шүлэг уншина. Тоглолтынхоо найруулгад их ач холбогдол өгч байгаа.

-Батбаяр та хоёр үнэхээр сайн хамтрагч болж чадаж, та хоёрыг дуулахаар хүмүүс “тогтохоо болих юм”?

-Тогтохоо болилоо дууг тогтохоо больтол дуулсан. Тийм мундаг хүнтэй дуулахад арга байхгүй аваад явчихдаг. Дуулж чадахгүй байх үндэс байхгүй, зэрэгцээд үзээд байхаас өөр аргагүй. Үеийнхээ дуучдад хэлдэг. Үнэхээр жавхаатай, Батбаяр гавьяат дууг хөлийнхөө чигчий хуруунаас толгойн орой хүртэл мэдэрч, бүх эд эсээрээ дуулдаг. Тэгж дуулж байхад түмэн олон Батбаяр гуайн дууг сонсоод уйдахгүй, харахаар хийморь нь сэргэхгүй яах вэ, өөрийнх нь өөдөөс бараг давхичих гээд байгаа юм чинь. Дууныхаа буянаар олон сайхан хүнтэй уулзаж танилцан, сайхан л явж байна.

-Хоёр маргаз уул, Завханы нутагт байдаг уу?

-Завхан аймгийн Сант суманд бий. Завханы говийн таван сумын нэг. Би Завханы говийн суманд төрсөн, говийн хүн. Манай сум, Сант сум голоороо Монголын их элсээр заагладаг, Монголын их элсийг даваад Хоёр Маргаз уул байдаг. Их бага хоёр Маргазын дундуур аав ээжтэйгээ уулзах гээд залбираад явж байсан сайхан нутаг, сайхан алтан шар зам. Тиймдээ ч их сайхан билэгшээж дуулсан. Яруу найрагч нь заавал Батболдоор дуулуулна гэсэн. Өөр хоёр гурван дуучин санал болгосон юм билээ. Үгүй ээ, тэр Батболд гэдэг хүүхдийг олж ир чи гээд. Ороод очиход настай том хүрэн өвгөн сууж байсан, “Танай аав ээжтэй залуу насандаа сайхан нөхөрлөж явсан, ажил амьдралын холбоотой, тийм учраас заавал чамаар дуулуулна, дуул гэж шууд л хэлсэн. Настай хүний өмнөөс “За” гэхээс өөр яахав. Тэгээд дуулсан түүхтэй.

-Та шилдэг хит дууныхаа тоглолтыг орон нутагт толилуулах уу?

-5 сарын 8-наас Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд гээд баруун аймгуудаар тоглож, зүүн аймгуудаар намраас тоглодог юм бил үү гэж төлөвлөж байна.

ShareTweet

Related Posts

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв
Нийгэм

2026-05-05 20:35
Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ
Нийгэм

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

2026-05-05 19:38
С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна
Онцлох мэдээ

2026-05-05 13:32
}

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

by undesten
2026-05-05 20:35
2

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

by undesten
2026-05-05 19:38
1

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

by undesten
2026-05-05 13:32
0

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

by undesten
2026-05-05 10:55
0

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

by undesten
2026-05-05 10:00
0

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-05 08:27
0

Мөнх оршихуй буй Наран, Саран

Мөнх оршихуй буй Наран, Саран

by undesten
2026-05-05 07:58
0

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

by undesten
2026-05-04 16:37
3

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

by undesten
2026-05-04 14:29
0

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

by undesten
2026-05-04 13:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай