Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай, Монголын хамгийн отгон тамирчин А.Хүслэн дэлхийн аварга боллоо. Тэрээр Kids-2 ангиллын 23 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд дэлхийн 1000 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 30 тамирчин өрсөлдөж, 17 алт, 7 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, “Garuda” клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, “MONDE BJJ” клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон байна.
Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-ын жинд Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний ангилалд Т.Ариунзаяа алтан медаль, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль тус тус хүртжээ.