Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй.
2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд уулзвар зэрэг багтана.
Улаанбаатар хотод 300 гаруй уулзварууд бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийж байна. Сүүлийн үеийн судалгааагаар замын хөдөлгөөнд оролцогчдын соёл сайжирч байна. Дэлхийн бусад орнуудад цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй. Манай улсад л ийм хандлага байдаг. Сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс гарсан түгжрэлийг цагдаа зохицуулах шаардлагагүй.
Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдөх нь чухал. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна.
Манай улсад 900 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Замын цагдаагийн нэг албан хаагч 1,000 орчим тээврийн хэрэгсэлд хяналт тавих болчихоод байна. Улсын төсвөөс орон нутгийн замд шинээр 27 постыг барихаар төлөвлөөд байгаа. 21 аймгийг зургаан бүс болгон хувааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгууллаа” гэлээ.