Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийнхоо ээлжит ес дэхь дугаараа бүсгүйчүүдээ хүргэлээ. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа “Урин дулаан цаг иржээ хөөрхөнүүд минь, өдрийн мэндийг дэвшүүлье та нартаа! Завгүй ээж нь өдрийн тэмдэглэлийнхээ 9 дэх дугаарыг хүргэхэд бэлэн боллоо.
Энэ удаад би та бүхэндээ хорвоод хоёр биендээ л заяагдаж төрсөн гэмээр тийм нандин ариухан гэгээн хайрын түүхтэй нэгэн сайхан хосыг танилцуулахыг хүслээ” хэмээжээ. Энд дарж үзнэ үү