Засгийн газраас Канад, Шведийн Вант Улс, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын томилгоог хийхээр болжээ. Г.Тэнгэрийг Японд Улсад, С.Чимгүүндарийг Канад Улсад тус тус элчин сайдаар томилохоор УИХ дэмжсэн хэдий ч Ерөнхийлөгч өнөөг хүртэл итгэмжлэхийг нь гардуулаагүй байгаа билээ. Мөн С.Баярын хувьд Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол М.Энхсайханыг эгүүлэн татах замаар томилгоо хийхээр болсон байна. Тэдний орны шинэ хүмүүсийг ч Засгийн хуралдаанд танилцуулахаар болжээ. Тухайлбал М.Энхсайханы оронд Шведийн Вант Улсад суух Элчин сайдаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга О.Энхцэцэг, ИБУИНВУ-д суух Элчин сайдаар Ази, номхон далайн орнуудын газрын зөвлөх Н.Тулгын нэр яригдаж байна. Харин Канадад ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Японд суух Элчин сайдаар Япон улсад суугаа Элчин сайдаар Япон улсапд суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д.Батжаргал нарын томилохоор ярьж эхэллээ.