Сонирхогчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Сардина аралд энэ сарын 21-30-нд болж, манай шатарчин Б.Баярмаа дэлхийн аварга болов. Тус тэмцээнд Монгол Улсаас 9 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүд 2300 хүртэлх чансааны ангилалд тус тэмцээний 2017 оны аварга ДШХ-ны мастер Б.Баярмаа түрүүлж, сонирхогчдын дэлхийн аваргын хошой алтан медалийн эзэн боллоо. Мөн 1700 хүртэлх чансаатай эмэгтэй ангилалд Б.Халиун мөнгө, 2300 хүртэлх чансаатай нээлттэй ангилалд ДШХМ М.Гүнбаяр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдий 2000 хүртэлх чансааны ангилалд Э.Амаржаргал хүрэл медаль хүртэж, ДШХ-ны дэд мастер /эмэгтэй/ цолны болзлыг хангажээ.