Өсвөр насны хүүхдүүд газ үнэртэн мансуурах хэрэг их гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлд хоёр хүүхэд газ үнэртэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол өнгөрсөн баасан гарагт ахуйн хэрэглээний газ үнэрлэж хэрэглэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 14 настай хүү газ үнэртэн газар дээрээ амиа алдсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.