Монголын олны танил сайхан гэр бүлүүдийн нэг бол Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нар юм. Залуу үеийн төлөөлөл болсон сайхан хосууд өдгөө хоёр хүүхдийн ээж аав билээ. Саяхан дуучин П.Идэржавхлан “Энэ насны хайр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан. Энэхүү тоглолтын эхнэртээ нэгэн гэнэтийн бэлэг барьж эхнэрээ төдийгүй үзэгч олны сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр өөрсдийнаөө хайрын түүхийг гэрч болсон дурсамжит газруудаар хэн бүхнийг аялуулж, хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барин гэрлэх санал тавьжээ. Хосууд ирэх зургадугаар сард хуримаа хийхээр товложээ. Харин гэнэтийн бэлэг хүлээн авсан жүжигчин Онон “Сэтгэл догдлоод нулимс урсаад амнаас үг эвлэж гардаггүй юм байна билээ” хэмээжээ.