АНУ-ын Луизианагийн FlowChem Technologies химийн үйлдвэрт томоохон гал гарчээ. Мужийн захиргаа дүүргийн оршин суугчдыг үйл явдал болсон газар нутгаас 8км-ийн радиуст нүүлгэн шилжүүлсэн талаар KLFY-TV телесуваг мэдээллэжээ. Бичлэгт үйлдвэрээс өтгөн хар утаа суунаглаж байгааг үзүүлсэн байна. Цагдаагийнхан түймэрийн районыг тойрч өнгөрөх талаар жолооч нарт анхааруулжээ. Аврагчид болон бусад шуурхай албаныхан газар дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирсон хүн байхгүй гэжээ.
Ц.Пүрэвдорж