Ричард Рестак зохиогчтой “Хөгшин ба Ухаалаг” номонд хөгшрөх үеэс тархины үйл ажиллагаандаа анхаарал хандуулж, сайжруулах 28 аргыг зөвлөжээ.
1. Тамхи татахгүй байх
2. Өдөр бүр юм өргөдөг дасгал хийх
3. Химийн найрлагатай хүнс хэрэглэхгүй байх
4. Цусны даралт, цусан дахь сахар, холестериний түвшнийг хэвийн байлгах
5. Суугаа ажил хийхээс зайлсхийх, идэвхтэй хөдөлгөөн шаарддаг ажлаасаа бүү цааргал
6. Суугаа биш, босож явдаг ба хөдөлгөөн шаардсан дасгал хийх
7. Долоо хоногт дор хаяж 4 цаг алхаж байх
8. Сунгалтын дасгал хийх
9. Стрессгүй байх, нэгэнт стресс үүсгэгчийг арилгаж болохгүй учир түүнд хандах бодол санаагаа өрчлөх хэрэгтэй
10.Сониуч зангаа бүр илүү хөгжүүл
11. Кофе болон бусад кафейн агуулсан бүтээгдхүүн хэрэглэх (Гэхдээ хэтрүүлж болохгүй)
12. Заавал орой биш, өдөр унтаж байх хэрэгтэй, боломж гарвал дуг хийх
13. Их мартдаг боллоо гээд бухимдах хэрэггүй, ном уншиж, Puzzle тоглоом тоглож ой тогтоолтоо сайжруулахад анхаар
14. Хөгширлөө, зөнөж байна гэх зэргээр санаа зовоод хэрэггүй
15. Ажлаа хийсээр байх хэрэгтэй, эсвэл боломж гарах л юм бол дуртай, сонирхолтой зүйлдээ цаг гаргаж хоббигоо хөгжүүлэх хэрэгтэй
16. Цагийг үр бүтээлгүй өнгөрөөхөөс зайлсхийх
17. Архины төрлийн зүйлсээс зайлсхийх
18. Үгийн сүлжээ бөглөх, шинжлэх ухааны ном унших, шүлэг цээжлэх гэх мэтээр танин мэдэхүйн чадвараа хэвээр нь авч үлдэх хэрэгтэй
19. Дуртай, сонирхдог зүйлээрээ тэмдэглэл хөтлөх. Жишээ нь, өдрийн тэмдэглэл, өөрийн намтар, ургийн бичиг гэх мэт
20. Ганцаараа байхаас зайлсхийх хэрэгтэй. Боломж л олдвол бусдын дунд байх эсвэл тэтгэвэрт гарлаа гэхэд ганцаараа үлдэх биш хөгшчүүдэд зориулсан бүжгийн клубд явах, сүм хийдэд очих хэрэгтэй
21. Интернет ашиглаж хүмүүстэй харилцах, төрөл садантайгаа холбоо барих, клубд элсэх зэргээр нийгмийн харилцааны хэрэгцээгээ хялбархан хангаж болно
22. Урлаг сонирхох, мөн чадахгүй ч гэсэн өөрийнхөө хувьд зураг зурах, хөгжмийн ая зохиох гэх зэргээр урлагийн бүтээл туурвих хэрэгтэй
23. Анхаарах төвлөрөх чадвар буурч байгаагаа хүлээн зөвшөөрөх
24. Анхаарал төвлөлөрөлтийг сайжруулах тоглоом тоглох
25. Хариу үйлдлийн хурд өмнөхөөсөө удаан болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх
26. Хошин мэдрэмжээ улам илэрхийлж түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй
27. Найз нөхдийнхөө харилцааг улам бэхжүүлж, өөр бусад хүмүүстай танилцах хэрэгтэй
28. Шинэхэн жимс, ногоо зонхилсон хоол хүнс хэрэглэх