\”Transparency International” олон улсын судалгааны байгууллагаас Дэлхийн авлигын индексийг гаргажээ. Манай орны хувьд дэлхийн 168 орноос 72 дугаар байр оржээ. Энэ нь өнгөрсөн онынхоос найман байраар урагшилсан үзүүлэлт ч өнгөрсөн 168 бус 175 орон хамрагдаж байсан юм. Монгол Улсын хувьд:
Өнгөрсөн 2014 онд 39 оноотойгоор 175 орноос 80 дугаар байрт жагссан.
Түүнчлэн,
• 2013 онд 83 дугаар байрт
• 2012 онд 394 дүгээр байрт
• 2010 онд 116-р байрт
• 2009 онд 120-р байрт тус тус жагсч байжээ.
Улс орнуудын авлигын индексийг тодорхойлогч шинжээчид тухайн улсын төрийн бодлого, шийдвэр, эдийн засгийн эрсдэл, хуулийн боловсруулалт, хэрэгжилт зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж шалгаруулдаг байна. Авлигын индексийг 0-100 оноогоор дүгнэдэг ба оноо бага байх тусмаа авлигад их автсан, харин их байх тусмаа авлигаас ангижирсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 100 онооноос 39 оноо авсан Монгол Улс авлигад хамгийн их идэгдсэн Африк, Ойрхи Дорнодын орнуудын өмнө бичигдэж байна.
Нинж