Оросын \”ТНТ\” телевизийн хамгийн алдартай шоу бол \” \”Зөн билгийн тулаан”. Өнгөрсөн сарын 20-нд энэхүү шоуны 15 дахь дугаарын ялагчаар Жулия Ванг хэмээх үзэсгэлэнт бүсгүй тодорсон юм. Далдыг харах увидасаа нээн илрүүлэхээсээ өмнө тэрээр дуучин, жүжигчин, загвар өмсөгч гээд багагүй түүхийг бүтээж чадсан нэгэн байв.
Загвар зохион бүтээж, үнэртэн шинээр гаргаж ер нь олны танил болчихоод байсан бүсгүй гэнэт далдыг харагчаар орж ирсэн нь олон хүн энэ шоуг сонирхон үзэхээс гадна \”жинхэнэ шоу, энэ бол зохиомол зүйл юм” гэж үзэхэд хүргэсэн аж.
Гэвч бүсгүйн үйлдэл бүр хүмүүсийг алмайруулж, дараагийн үйл явдлыг тэсэн ядан хүлээхэд хүргэж байлаа. Уралдаант шалгаруулалтын эхний өдөр хүн бүрийн мэддэг том гарааш дүүрэг машинд нуусан хүнийг олох сорилт байдаг. Жулиягийн хувьд энэ бол ёстой хамгийн амархан сорилт байсан бөгөөд зөвхөн хүн нуусан машиныг олоод зогсохгүй гараашт байгаа машины эздийг тун тодорхой хэлж, юу хүсч мөрөөдөж байгааг нь хүртэл камерын өмнө тодорхой өгүүлсэн. Харин энэ удаагийн төсөлд тэрээр үл итгэгч Сафрановыг илт доромжилж бүдүүлэг харилцаж байсан аж. Түүний оролцсон нэвтрүүлэг хийгээд даван туулсан сорилтыг олон нийтийн сүлжээнээс түвэггүй үзчихэж болох юм.
Ингээд түүний талаархи сонирхолтой мэдээллээс хүргэе.
Түүний ээжийн ярьснаар Жулия уйлж биш дуулж төрсөн гэнэ. \”Охиноо төрүүлж байх үед төрөх өрөөнд зөвхөн цагаан халаадтай эмч сувилагчаар гадна хар хувцастай хүмүүс намайг тойрчихсон зогсохыг харсан. Охин маань бусад хүүхдээс арай өөр хоолойгоор уйлах шиг болсон. Охиныг эрүүл саруул төрсний дараа хар хувцастай хүмүүс яг л хананд уусчих шиг санагдсан. Жулия хүүхэд байхын онцгой авьяастай нэгэн гэдгийг би мэдэж байлаа” хэмээн Жулияг ээж нь тодорхойлсон байдаг. Ой гаран настай бяцхан охин ойр дотныхоо хүмүүст тэдний ирээдүйн тухай хэлж, ярьж эхэлсэн нь олон хүнийг эвгүйцэхэд хүргэжээ. Охины гэр бүл хэсэг хугацаанд цэргийн баазанд амьдарч байх хугацаанд бяцхан охин ер бусын хачин зургууд зурж байв. Тэр хар нар, сансар огторгуй, сахиусан тэнгэр, олон гартай хүн гээд л үеийнхээ хүүхдүүдээс тэс өөр зураг зурсаар байлаа. Гэхдээ охиныг диваажин, чөтгөр, тамын орон, амьдрал, сүнс, үхлийн тухай шүлэг бичиж эхлэхэд ойр дотныхон нь жинхэнэ шоконд оржээ. Долоохон настай бяцхан охины шүлэгт хүсэл тачаалын тухай өгүүлж байсан аж. Жулия сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан бөгөөд баруун европын болоод скандинавын орнуудын гүн ухааны уран зохиолыг уншиж эхлэв. Зөвхөн яруу найраг уншаад зогсохгүй энергийн чулуу цуглуулж эхэлсэн байна.
Жулия өөрийнхөө цагийг маш гайхалтай хувиарлаж чаддаг байв. Тэр хөгжим бичиж, загвар зохиож, үнэртэн бүтээж, телевизийн маш олон бичлэгтэй байсан ч бүх ажлыг амжуулж чаддаг байлаа. Тэрээр барууны томоохон их дээд сургуулийг зорин очиж хэрэгтэй гэсэн боловсролоо эзэмшиж байлаа. Москвагийн томоохон клубуудэд ди-жей хүртэл хийж, зарим дуучны вокалаар ч ажиллаж үзэж.
Жулия Ванг томоохон компанийн зар сурталчилгаанд тоглосон байдаг. Мөн Москвад зохиогдсон Версаче, Карл Лагерфельд, Нина Риччи, Валентин Юдашкины загварын үзээлбэрт түүнийг заавал урьдаг байлаа. 200 онд өөрийн зохиосон гоёлын даашинзны загвараа олонд дэлгэж байсан юм. Зөвхөн өөрөө гэрэл зурагчны өмнө зогсч зургаа авхуулаад зогсохгүй өөрөө ч бусдын зургийг авч чаддаг гайхалтай авьяастай бүсгүй дэлхий нийтийн анхаарлыг далд увидасаараа ийн татаад байгаа гэнэ. Бүсгүй далдын увидасыг өвлөж авдаг гэдэгтэй санал нийлдэггүй. Харин өөрөө тэрхүү далд увидас нь байдаг гэж хэлдэг. Тэр өөрийгөө Хаосын сүнс хэмээдэг.