Дэлхийн зах зээл дээр түүхий
нефтийн үнэ буусаар л байгаа. Үүнээс шалтгаалж, дэлхий улс орнуудад шатахууны
үнэ хамгийн доод цэгтээ хүрсэн тухай мэдээ, мэдээллүүд ч их цацагдах болсон. Гэвч
манай улсад шатахууны үнэд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаад иргэд бухимдалтай
хандах болоод байсан юм.
Тэгвэл Засгийн газраас тодорхой
бодлого хэрэгжүүлж, шатахууны үнийг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион
байгуулж эхэллээ.
Тухайлбал, эхний ээлжинд
алслагдсан аймаг, орон нутгуудад импортлогдож буй шатахууныг онцгой албан татвараас
чөлөөлсөн. Ингэснээр 2016 оны эхнээс баруун аймгуудад шатахууны үнэ литр
тутамдаа 150 төгрөгөөр буурсан юм. Мөн шатахууны бөөний үнэд өөрчлөлт оруулж,
литр тутамд 300 төгрөгөөр бууруулсан байна.
Тэгвэл саяхнаас Улаанбаатар хотод
үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-ууд шатахууны үнээ литр тутамд 50-250 төгрөгөөр
бууруулжээ. Энэ бол \”БРАВО” хэмээн алга ташин хүлээн авахаар сайхан мэдээ.
Дэлхийн зах зээл дээрх газрын
тосны үнэд өөрчлөлт гарахгүй бол манайд худалдаалагдаж буй шатахууны үнэ цаашид
ч буух боломжтой. Үүний тулд ч Засгийн
газрын үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Ийм цаг үед л улс төр хийж болохгүй. Мөн \”даварч”
бүр болохгүй.
Шар хүү