ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр ТЕГ-т байцаалт өгсөн тухай мэдээлэл цацагдсан. Түүнийг сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх асуудлаар байцаасан хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тэгвэл уг асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос өөрөөс нь тодрууллаа.
ТЕГ таниас ямар асуудлаар байцаалт авах гэж дуудсан юм бэ?
“Тагнуулын Ерөнхий газар гэрчийн мэдүүлэг авна гэдэг асуудал тавьсан. Би хууль хүндэтгэж очсон нь үнэн. Би мэдүүлэг өгөөгүй. Яагаад гэвэл надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир гэдгээр ажил дууссан” гэв.